"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-10-15T14:44:05+08:00

    Эмийн сангаас эм, тос, лаа худалдаж аваад хэрэглэдэг, тэдгээр нь өвчин намдаах л үйлчилгээтэй. Эдгэрэхгүй. Мөнгө л үрэгдэнэ. Харин ч элдэв янзын юм түрхэж оролдсоноор улам үрэвсэж арьс нь нимгэрч хагарахад бэлэн болдог. Яагаад ийм юм болж байна гэж үү? Зөвлөгөө аваагүйгээс. Эсвэл зөвлөгөө хэрэгжүүлээгүйгээс. Зөвлөгөө бол маш чухал зүйл. Эм тарианаас илүү чухал. Хэзээнээс л мэдлэг нь хүнийг аварч ирсэн түүхтэй. Мэдлэггүйгээр аливаа асуудлыг шийднэ гэж хэзээ ч байхгүй. Мэдэхгүй бол чи үхнэ. Гүйцээ. Тийм болохоор би энэ вэбсайтад дуртай. Мэдэхгүй нь асууна, мэддэг нь хариулна. Хүмүүст асар их тус хүргэх учиртай. Харамсалтай нь асуух болон хариулахад хойрго хандаж байна. Хайран үнэ цэнэтэй цаг хугацаагаа Facebook гэх гадаадын сайтад зориулж тэр сайтыг дэмжиж мөнгө төлж улам өргөжин тэлэхэд нь нэмэр болж хэнд ч хэрэггүй зүйл бичиж ярьж элдэв алиа салбадай бичлэг, хөөсөрсөн сэдэв тойрч, гутал цүнх үзэж сууна. За тэр яахав.

    Тэгэхээр ямар зүйл идсэнээс шалтгаалан бүдүүн гэдсэн дэхь өтгөн янз бүрийн өнгөтэй, хэлбэртэй, үнэртэй болдог. Энэ нь та хэр эрүүл хооллосон бэ гэдгийг хэлж өгнө. Эрүүл хооллолт гэж ердөө л үнэр багатай баахыг хэлнэ. Мэдээж хатсан эсвэл хэт шингэн байх ёсгүй. Тэр нь шулуун гэдэсний дотор хананд ямар нэг нэг илт нөлөө үзүүлэхгүй боловч амсар нь их эмзэг хүлээж авдаг. Амсар угаасаа нимгэн арьстай. Ерөнхийдөө цэвэрхэн байдаг, байх ч ёстой. Хэрэв сүү, мах, гурилан бүтээгдэхүүнийг хэтрүүлж идвэл ходоод гүйцэт боловсруулж чадахгүй удсанаас тэр нь муудаж их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл, метан хий ялгаруулж үмхий унгас алдаж хошногоны амсарт бактер үржиж арьсыг нь гэмтээдэг байна. Дээр нь бөгсөө хавчиж удаан суухаар ямар олигтой юм тэнд явагдах вэ. Тийм болохоор хошногоо хайрлаж үргэлж цэвэр цэмцгэр, бүр амны хөндийгөөсөө илүү цэвэрхэн авч явах хэрэгтэй. Өглөө босоод шүдээ угаадаг шиг өглөө бүр хошногоо угаадаг байж болно. Яагаад хоол ордог газар нь цэвэрхэн, харин гардаг газар нь бохир байх ёстой гэж. Хоёулаа адилхан хүний нүх биз дээ. Ер нь гал тогоо, жорлон хоёр адилхан стандарттай байвал зүгээр. Гал тогоо цэвэрхэн, жорлон бохир заваан байж болохгүй. Бид хошногоо огт хайрлахгүй байгаагаас эхтэй зүйл гэж бодож байна.

    Хүн болгоны хошного өөр. Зарим хошного бохир байхыг тэвчдэггүй, зарим нь болохоор идэх дуртай хоолонд нь дургүй, зарим нь ходоод гэдэсний үйл ажиллагаанаас нь хамаараад бөгсөө дутуу арчаад яваад болоод байдаг. Таных ямар хошного вэ? Хошногоны эзэн хошногоо ойлгох хэрэгтэй. Хошноготойгоо ярилцах хэрэгтэй, санаа бодлыг нь сонсох хэрэгтэй, хошногоо хүндлэх хэрэгтэй.

Хариулт үлдээх