"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-10-13T20:16:15+08:00

    Бие организмд хуримтлагдсан спиртийг хүний бие жаахан ч үлдээхгүйгээр задлахыг тэмүүлдэг аж. Үүнд их энерги зарцуулдаг гэнэ. Гэхдээ унтаж байхад бодисын солилцоо удаан явагддаг учраас цэвэрлэгээг хурдтай явуулж чаддаггүй бөгөөд тэрхүү цэвэрлэх үйл ажиллагаа нь хүнийг амраадаггүй. Тэгээд өглөө ядарсан байдалтай сэрдэг. Унтаагүй сэрүүн байхад бодисын солилцоо хурдан учраас бие хурдан цэвэршинэ. Тийм болохоор шарталт хурдан дуусаасай гэж хүсэж байгаа бол аль болох удаан сэрүүн байх хэрэгтэй гэнэ. Тэгэхээр шартсан хүн удаан унтах нь (12 цаг) биед хортой.

    Архи уугаад шууд унтаж болохгүй гэсэн үг. Хамгийн багадаа 2 цаг сэрүүн байх хэрэгтэй. Тэгээд орондоо орохоосоо өмнө 200 гр ус уу. Архи хүний биеийг усгүйжүүлдэг учраас толгой өвддөг. Тархи усгүйжилтэд маш эмзэг. Маргааш нь үд хүртэл унтаж болохгүй. Тэгвэл бие улам хордоно. Нойр хүрээд хэцүү байвал үдээс хойш 2 цаг унтахад арай дээр болно. Гэхдээ л аль болох унтахгүйг хичээх нь зөв.

Хариулт үлдээх