Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Автомашины хэргээр ял авсан биз дээ. Төсвийн мөнгөөр Тавантолгойн цахилгаан станцын төсөлд зориулж 130 саяар машин аваадахсан чинь өнөөдөр шинжээчид тэр машинд нь үнэлгээ хийгээд тухайн үед 75 сая төгрөг л хүрэх эд байсан байна гэсэн байна. Тэрийг нь прокурорууд шүүрч аваад улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэн ял төлөвлөөд шүүхэд шилжүүлчихэж. Шүүх нь болохоор тийм байна гээд 4 жил 6 сарын өгсөн.
Хэрэв ингээд яаманд ажиллаж байсан дарга нарын бөгсийг ухаад байвал автомашин ч юмуу тоног төхөөрөмжийн ч юмуу барилгын материалын худалдаж авсан үнэ ханшийн зөрөө гарахдаа л нэг гарна биз дээ. Дарга нарын ажил гэдэг бол улсын мөнгийг яаж үрэх вэ гэдэг л ажил. Заавал М.Энхсайханыг онцолж ялласныг ойлгохгүй байна. Хэрэв манай хуулийн байгууллагууд тийм л шударга болчихсон юм бол өмнө ажиллаж байсан улс төрийн албан тушаалтнуудыг бүгдийг нь шалгаад яамны элдэв төсөлд зориулж хийгдсэн бүх худалдан авалтуудыг нь нэгд нэгэнгүй шалгах хэрэгтэй. Тэгвэл бүгд шоронд орно гэдэгт итгэлтэй байна. М.Энхсайханаас илүү ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд мундахгүй гэдэгт эргэлзэхгүй байна.
Тэрний оронд одоо ч үргэлжилж байгаа газрын авлигын хэргүүдийг шалгах хэрэгтэй. Хот дотор болон хотыг тойроод хууль бусаар олгосон газрууд хавтгайрсан байгаа. Яг хэнийх үйлдсэн хэрэг гэдгийг тодорхойлох үнэхээр хэцүү. Бүлэглэн үйлддэг юм шиг байгаа юм. Засаг даргаас эхлээд хорооны дарга хүртэл. Хотын гудамжаар явж байхад авлига, хээл хахуулын үр дүнд баригдсан гэдэг нь хэтэрхий илт хачин барилгууд олон байдаг. Заримдаа бүр олон нийтийн гэмээр газруудыг хашчихсан байх жишээтэй. Ингээд шалгаад нэг тийм болгох шаардлагатай зүйл зөвхөн газрын асуудал ийм байхад нэг муу зөвлөлтийн хуучин угсармал байрандаа одоо ч хүртэл амьдарч байгаа нэг хятад цустай сэхээтнийг барьж хорихоосоо ичих хэрэгтэй. Хятад цустай болохоор нь дээрэлхээд байдаг юмуу хаашаа юм.
Харин Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл бол бүр инээдэмтэй. Гэхдээ яг тэр асуудлаар нь ичээд ял тулгаагүй л дээ. Тэгсэн бол хийгээгүй хэргийнх нь төлөө улайн цайн яллах байлаа. Хүнийг хийгээгүй хэргийнх нь төлөө яллаж болохгүй л дээ. Тийм болохоор ядаж автомашины хэргээр яллачихъя гэж бодсон байх. Тийм болохоор М.Энхсайханыг буруугүй гэж дүгнэж байна.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт