"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-10-23T20:15:16+08:00

    Дунджаар 5 минутаас 2 цагийн дараа шингэж энерги болон хувирч эхэлнэ. Юу идсэнээс болон физиологийн идэвхтэй байдлаас шалтгаалан эрчим хүч биед 6-24 цаг хадгалагдана. Чихэрлэг зүйлс биед хурдан шингэж эрчим хүч болж хувираад удалгүй алга болдог бол загас, улаан лооль, зөөхий, өндөг удаан хадгалагддаг. Хэрэв аль болох удаан хугацаанд эцэж цуцахгүй ажиллахыг хүсвэл нүүрс ус, уураг хэрэглэх хэрэгтэй гэсэн үг. Нүүрс ус гэж гал түлэхэд хэрэглэдэг чулуун нүүрс, ус хоёроос бүрдсэн зүйл биш харин ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд. Ургамлууд нүүрстөрөгчийг өөртөө шингээж ургадаг болохоор, дээр нь бас химийн томъёогоор ингэж нэрлэдэг байх.  Уураг гэж угаасаа мах, өндөг тэгээд зарим төрлийн самарнууд.

Хариулт үлдээх