Ковид-19 гэдэг нэрний утга юу вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Ко-рона Ви-рус өвчин буюу D-isease-2019. Өөрөөр хэлбэл 2019 оноос идэвхжсэн корона буюу титэм вирус өвчин гэсэн үгний товчлол. Титэм гэдэг нэр авсны шалтгаан нь микроскопоор харахад титэм хэлбэрийн өргөстэй гадаргуутай байсанд оршино. Вирус нь жирийн микроскопоор харах боломжгүй жижигхэн байдаг учраас протон болон цахилгаан соронзын тусламжтай ажилладаг тусгай том микроскопоор харах боломжтой. Лабораториуд шинжилгээ хийхдээ өвчтөний эсийн хариу урвалыг ашигладаг байна.
Корона вирус өмнө 2019-nCov нэртэй байж. "n" нь "novel" гэсэн үгний эхний үсэг. Novel гэдэг нь шинэ гэсэн үг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас 2015 онд шинэ төрлийн вирус гарсан талаар мэдээлэл өгч байсантай холбоотой байх. SARS (Severe Аcute Respiratory Syndrome буюу амьсгалын замын цочмог хам шинж) нь корона вирус үүсгэгч бөгөөд бүтэн нэрнүүд нь SARS-CoV-1, SARS-CoV-2 айхтар хор хөнөөлтэй ( нас баралт 1/10) эхлээд алга болчихсон гэдэг. Энэ хоёр вирусыг эрдэмтэд сарьсан багваахайгаас үүсэлтэй гэж итгэдэг нь вирусны РНХ геном (удамшил) нь сарьсан багваахайн эсийнхтэй харьцуулахад 80%-ын төстэй байсантай холбоотой аж.