"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Ичгүүртэй байдалд орох, шившиг болох хоёр юугаараа ялгаатай вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-11-06T04:28:28+08:00

    Хэн ч ичгүүртэй байдалд орох эсвэл шившиг болж болно. Гэхдээ хоёр өөр ойлголт. Ичгүүр бол ичих мэдрэмжтэй шууд холбогдоно. Харин шившиг бол нэр хүндээ алдах мэдрэмж. Заримдаа өөрийн буруугаас заримдаа өөрөөс нь хамаарахгүй. Буруугүй байлаа ч буруутгагдаж бас болно. Ичгүүртэй зүйл хийгээгүй ч ичгүүртэй байдалд орж болно. Гэмгүй хүнийг ч олны өмнө гүтгэхэд нүүр нь улайна. Хүнийг ичгүүртэй байдалд оруулах амархан. Оруулах уу, үгүй юу гэдэг тухайн хүний ёс суртахууны сонголт юм.

    Бас нэг чухал зүйл бол зарим хүн ичгүүртэй байдалд ороогүй ч ичих тохиолдол бий. Энэ бол маш утгагүй, шал дэмий мэдрэмж. Энэ зүгээр тухайн хүний сэтгэл санааны асуудал. Хүн юунаас ичих, ичихгүйгээ ялгаж мэддэг байх ёстой. Ёс суртахуунтай байвал гүйцээ бусад зүйл хамаагүй. Ичгүүртэй зүйл хийгээгүй бол ичээд байх шаардлага байхгүй. Хэрэв шаардлагагүй зүйлээс болж ичвэл тэр өөрөө ичгэвтэр зүйл. Хүн амьд байгаа цагт элдэв сайн муу мэдрэмж хэзээ ч салахгүй. Өнгөрсөн, одоо, ирээдүй цагт. Нэгэнт тэр хүрээнээс гарч чадахгүйгээс хойш дасан зохицох л асуудал. Бага зэрэг цаг хугацаа, зориг тэвчээр байхад болоод явчихна.

Хариулт үлдээх