Шашин хар тамхи уу? Тийм бол яагаад?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Шашин тийм ч муу зүйл биш. Харанхуй, хүйтэн, зах хязгааргүй сансарт энэ дэлхий юу хийж яваа юм? Хүн яагаад төрснөө ч ойлгодоггүй. Тэгээд амьдрал яагаад ийм харгис хэрцгий юм бэ гэж гайхдаг биз дээ? Цаг хугацаа өнгөрөх тусам байдал улам дордож байдаг. Өөрөө хөгшрөөд л өөрт нь хамааралтай эргэн тойрны асуудлууд улам нэмэгдээд л. Хүүхэд байхдаа илүү жаргалтай байж дээ, буцаад хүүхэд нас руугаа буцах юмсан гэж бодно. Юуны төлөө бид ингэж өдөр шөнөгүй зовлогоо зулгааж байх ёстой юм бэ? Хэзээ нэгэн цагт бүгд үхээд ялзраад дуусна. Бидний хэнээс ч юу ч үлдэхгүй. Хэн ч юу ч санахгүй. Ингээд дуусах байсан юм бол амьдраад ч яах юм бэ гэх мэт.
Гэхдээ амьдрах сайхан гэж бодож явах хэрэгтэй. Урмаар зоригжиж ухаанаар урагшилна. Дүүрэн амьдарч хоосон үх. Шашин хар тамхи биш. Шашин хүнд ёс суртахуун заадаг бол хар тамхи тийм биш. Шашин үнэнийг ярьдаггүй байж болох боловч хүмүүст итгэл найдвар төрүүлдэг. Харин итгэл найдваргүйгээр энэ хорвоог туулах хэцүү гэж бодож байна. Хүмүүс бие биенээ хүндэлж хайрлах ёстой юу? Тийм. Зорилготой, хөдөлмөрч, цэвэрч, нямбай, жудагтай, уур уцаараа барьж байх ёстой юу? Тийм. Ихэнх шашны сургаалиудад үнэхээр хүний амьдралд хэрэгтэй зүйлс олон байдаг. Жишээ нь бэлэг эрхтнээ битгий оролд, хэзээ ч бүү залхуур гэсэн хоёр үг л шашин ямар учиртай эд вэ гэдгийг хэлж өгч байгаа биз дээ?
Өнөөгийн (манайх ч бас) Үндсэн хууль ба түүний дагалдах хуулиуд шашнаас эхтэй. Тэр дундаа Христийн салбар протестант урсгалаас гаралтай. Америк, Герман маягийн амьдралын философийг шингээсэн гэсэн үг. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдгийг чинь Христийн шинэ гэрээнд ярьдаг. Харин шинэ гэрээ бол протестант урсгал мөн. Хуучин гэрээ бол католик. Католик бол үнэхээр өөр. Протестанттай харьцуулахын аргагүй. Манай зарим их сургуулийн доктор, профессорууд үүнийг Монголыг сүйрүүлэх зорилготой гадны бодлого гээд л оюутнууддаа ярьдаг юм билээ. Тийм байх албагүй л дээ. Зөв хэрэглэх боломжтой. Одоо буцаад нэг хүний удирдлага дор орох боломжгүй. Боллоо гэхэд нэлээн олон зуун хүний цус асгаруулж байж бий болох байх.
Энэ барууны гэх Үндсэн хуулийг зөв хэрэглэж байгаа улсын жишээ гэвэл Япон байна. Үндэсний онцлогоо хадгалаад хажуугаар нь Либерал Ардчилсан Христийн Үндсэн хуулиа хэрэгжүүлээд явж байна. Тэрийн эрх барьж байгаа нам нь хүртэл Либер Ардчилсан Нам шүү дээ. Хэрэв миний санаа таалагдаагүй бол хүмүүс сэтгэгдэл бичнэ биз дээ, чөлөөтэй.
Шашин нэвтрэхээс өмнө, ялангуяа шарын шашин нэвтрэхээс өмнө хүмүүс насан туршийн амар амгаланг олж чаддаггүй байсан юм. Тэд нэг бол сэтгэл зүрх нь үзэл ядалтаар дүүрэн, үгүй бол санасандаа хүртлээ бөх нойрсож чаддаггүй байсан юм. Үүнийг шийдэх нэг арга нь шарын шашны хүчирхэг сургаалиуд байсан юм. Яагаад хүн энэ ахархан хугацаанд амьдрахдаа амар амгалан байж болохгүй гэж. Юу саад болдог вэ? Яаж сэтгэл санаагаа удирдах вэ? Хэдий ойлгосон ч хэлэхээс нааш ухаарахгүй шүү дээ.