Эмэгтэй хүн булчинлаг байх таалагддаг уу?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Үгүй. Нэгдүгээрт эр хүн шиг, хоёрдугаарт физиологийн хувьд надаас хүчтэй мэт сэтгэгдэл төрнө, гуравдугаарт зориуд тодотгон хэлэхэд эмэгтэй хүнд булчин зохидоггүй хамгийн гол шалтгаан бол булчин нь эр хүний биед илүү хурдан хөгждөг нь эр бэлгийн гормонтой нь холбоотой учраас биеийн аль нэг хэсгийн булчин шууд утгаараа л эр бэлэг эрхтнийг ямар нэг хэмжээгээр санагдуулна. Тийм болохоор ид үржлийн насны эмэгтэйчүүд (18-23 насны) булчинлаг эрчүүдэд илүү татагддаг юм. Гэтэл үр удмаа үлдээх сонирхолтой эрчүүд юу болсон гэж булчинлаг бүсгүйчүүдийг сонирхох билээ. Хэзээ ч тийм зүйл байхгүй. Хэрэв байгаа бол ямар нэгэн зүйл буруу гэсэн үг. Нэг бол сэтгэцийн гажигтай, үгүй бол дүр эсгэж буй хэрэг. Тэгэхээр булчинлаг бүсгүйчүүд лесбичүүдэд (ижил хүйстнүүдэд) таалагдах байх.
Бага зэргийн булчинлаг биетэй, гэдэсний булчинтай ч юмуу бол эрчүүдэд таалагдана гэж зарим эмэгтэйчүүд андуурдаг. Үнэндээ бол эрчүүд булчинд огтоос дургүй. Унжсан арьсаа чангалахын тулд биеийн хүчний дасгал хийх гэж байгаа бол фитнесийн мэргэжлийн чадварлаг багшийн зөвлөмжийг авах хэрэгтэй. Тэгэхгүй бол өөх болон булчингийн массын баланс алдагдаж сайхан харагдахаа болино.