Нөхөр мөнгөний эрэлд гарах, эхнэр гэрээ сахиж үлдэх ёстой юу?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Энэ зүгээр уламжлал. Тийм байх албагүй (хуулиар зохицуулаагүй) ч ямар нэг хэмжээгээр мөрдөгддөг. Өөрийн эрхгүй, бидний сэтгэлийн мухарт тийм байх ёстой гэх маягийн зүйл байдаг. Яагаад гэвэл энэ уламжлал. Бидний цусанд үлдсэн.
Би энэ талаар "Айл хүүтэй болох үнэхээр шаардлагатай юу? Тийм бол яагаад?" гэсэн сэдэв дээр бичсэн байгаа. Эцгийн эрхт ёс гээд нэг бичигдээгүй хууль явдаг. Орчин цагт энэ ёсыг биелүүлэх ёстой биш биелүүлэхгүй байх ёстой ч биш. Улс үндэстэн болгон өөрийн гэсэн онцлогтой түүх уламжлалтай, шашинтай. Харин өнөөдөр хүн төрөлхтөн нэг стандартыг нийтээр хэрэгжүүлэх гэж оролдож байгаа нь либертаризм дээр суурилсан ардчилсан тогтолцоо. Бүр тодорхой хэлбэл эртний Грекийн философи дээр суурилсан Христийн протестант тогтолцоо. Энэхүү тогтолцоог ойрх дорнодын мусульман шашинт улсууд хүлээн авах тун дургүй байгаа. Яагаад гэвэл тэдний соёлтой гал ус мэт харшилдаг юм. Арабын орнуудын эмэгтэйчүүд эрхийг нь хязгаарласан тэр хуучин уламжлалдаа бүр дасчихсан байдаг ба шаардлагатай бол тэрийгээ хамгаалж тэмцэхэд ч бэлэн. Тэд барууны эмэгтэйчүүдийн эрээ цээргүй, зарчимгүй ил задгай байдлыг хараад цочирддог (бүгд биш юм гэхэд олонх нь). Дэлхийн ихэнх оронд эрх тэгш байдал буюу либертаризм гүнзгий нэвтэрсэн ч хоёр нам ээлжлэн төр барьж байгаа ба хуучныг баримтлагч буюу консерватив нам, нөгөөх нь либерал ардчилсан эсвэл социал демократ нам. Бид баруун зүүн гэж ялгадаг боловч барууны тал нь илүү хуучинсаг байдаг. Өөрөөр хэлбэл консервативчүүд эмэгтэйчүүдийн эрхийн тухай нэг их яриад байдаггүй гэсэн үг. Учир нь Европ ч цагтаа эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөөр ирсэн түүхтэй. Тодруулбал эмэгтэйчүүд ажил хийх шаардлагагүй, хүүхэд харж хоол хийж гэрээ цэвэрлэх ёстой гэсэн байр суурьтай намууд бол Европ дахь барууны үзэл баримтлалтай намууд. Барууны гэдэг нь ертөнцийн зүг чиг биш юм. Парламентад спикерийн баруун талд суудаг намуудыг тэгж нэрлэдэг байсан аж. Монголд ч одоо УИХ-ын баруун жигүүрт АН-ынхан суудаг. АН бол олон улсын жишгээр бол хуучнаа эрхэмлэгч байх ёстой ч цоо шинэ (түүхийн цаг хугацаагаар бол шинэ) үзэл баримтлал болох либерализмыг сурталчлаад байгаа. Яваандаа манай хоёр нам зүг чигээ нарийн тодорхойлж авах байлгүй.
Феминизм гэж хүйсийн тэгш эрхийг шаардсан үзэл бий. Эхийн эрхт ёсыг тогтоохыг шаардаж байгаа юм биш тэгш эрхийг шаардаж байдаг хөдөлгөөн. Ердөө л тэгш эрх. Гэтэл энэ "ердөө л тэгш эрх" нь эрчүүдэд таалагдахгүй байгаа юм (зарим тохиолдолд бусад эмэтэйчүүдэд ч таалагдахгүй). Хүний нийгэм бол ерөнхийдөө эрчүүдийн нийгэм аж. Бидний эргэн тойронд байгаа хүний бүтээлүүд бараг дан эрчүүдийн санаачлан хэрэгжүүлсэн зүйлс байдаг гэдэг утгаараа (олон давхар барилга бүхий том хотууд ба олон зорчигчидтой онгоц нисгэхээс эхлэн энэ техник технологи галзуу ч юм шиг бүтээлүүд нэг төрлийн эрчүүдийн солиорол мөн). Ингээд одоо болтол бид эмэгтэйчүүдийн эрхийг эрчүүдийн эрхтэй адил тэгш болгож амжаагүй л явна (эсвэл хүсэхгүй байна). Эмэгтэйчүүд цээж нүцгэн олон нийтийн газар явж болохгүй, эрчүүд болно. Цээж бол ердөө л цээж. Үнэндээ цээжинд тийм онцгой зүйл байхгүй. Эрчүүд харах дуртай учраас хориглосон зүйл. Феминистүүдийн шаардаж байгаа зүйл зөв. Гэхдээ хэрэгжүүлэх боломжгүй.
Тэгэхээр эцгийн эрхт ёс ноёрхсон хэвээр ертөнцөд бид амьдарч байна. Яаж ч бодсон гэр бүлийн хүрээнд хуучны уламжлалт ёсыг эргүүлээд тавьчихвал хичнээн эвгүй санагдах билээ. Мэдээж шүү дээ. Тийм болохоор асуултын хариулт их энгийн. Тийм, гэхдээ заавал тийм байх албагүй юмаа.