Яаж амьдралын эрч хүчтэй болох вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Эрч хүчгүй байх тусам эрч хүчгүй болно. Би ингэж л боддог.
Гол нь зоригтой байх хэрэгтэй. Зориг бол хүнийг хөдөлгөдөг чухал шинж чанаруудын нэг. Хүний бүх үйлдэл зоригийн нөлөөгөөр болдог. Жишээ нь урагш нэг алхах хүртэл зоригтой байсны үйл гэсэн үг. Огт зориггүй бол хүн юу ч хийхгүй. Тэгэхээр эрч хүчгүй болно гэдэг зориггүй болсны шинж юм. Ингээд зориг яагаад унтардаг вэ гэдэг асуулт ургаж байна. Айдастайгаа тэмцэх нь байна.
Айдас үүсэх нь өөртөө итгэхээ больж байгаа хэрэг. Өөрийгөө бусдаас дор тавиад байгаа юм. Өөртөө итгэх итгэл хэдий хэмжээгээр багасна төдий хэмжээгээр хүн доройтно. Доройтох гэдгийг биологийн хувьд ч сэтгэн бодох чадварын хувьд ч холбон хэлж байна. Өөртөө, ирээдүйдээ итгэх итгэл байхгүй болсноор хүн удаанаар үхэж эхэлдэг байна. Хүн бол сэтгэлийн амьтан. Бүх зүйл тархинд явагдана. Тэгээд тархи бусад эрхтэнгүүддээ нөлөөлж байдаг. Хүний биеийн хамгийн их хүчил төрөгч хэрэглэдэг эрхтэн бол тархи гэдэг биз дээ. Сэтгэл бол уг нь зүрхэнд биш тархинд байдаг л даа. Сэтгэл нь тархинаас гарч зүрхэнд нөлөөгөө үзүүлж байдаг. Харин сэтгэлийг ухамсар удирдаж чадна. Ухамсар нь сэтгэл хөдлөлийн дэргэд ихэвчлэн харьцангуй сул дорой байдаг ч тэр үнэнийг эрхэмлэдэг учраас түүнийг хүчирхэг, нөлөөтэй байлгах хэрэгтэй. Хүчирхэг нөлөөтэй байлгахад мэдлэг туслах ёстой. Хүн үргэлж сэтгэл хөдлөлдөө бүрэн эзэмдүүлчихээд яваад байж таарахгүй. Мэдлэг бол хүч чадал гэж үг сонссон байх. Үнэхээр л мэдлэг бол хүч чадал мөн.
Хүн угаас хөгшрөх тусам байгалийн жамаар эрч хүчээ алддаг ч зарим хөгшчүүд зарим залуучуудаас илүү амьдралын эрч хүчтэй байдаг. Буцаад амьдралын эрч хүчтэй болоход шинэчлэл (апдейт) хэрэгтэй байх. Тархиндаа программын шинэчлэл хийнэ гэсэн үг. Тэгээд амьдралынхаа хэв маягийг өөрчлөх. Өөрийгөө ялах. Тэгж чадсан хүнийг гаднаас нь харахад л мэдрэгдэнэ дээ бараг. Тэд илүүдэл жингүй, цэвэр, цэмцгэр, нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, зан харьцаа сайтай, хэлсэндээ хүрдэг, шударга бас эелдэг.