Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Би өөрөө ажилсаг, хөдөлмөрч биш л дээ. Залхуу хүмүүсийн тоонд би орох уу гэвэл орно. Гэхдээ залхуурлын талаар мэдэх зүйлээ хуваалцъя гэж бодож байна.
Залхуурал бол сэтгэл зүйн асуудал. Бие организм залхуурдаггүй харин санаа сэтгэл залхуурдаг. Тийм болохоор залхуурлыг ажил хийж байж л даван туулахаас замгүй. Залхуурал бол бидний дайсан юм. Бид энэ дайсантай цаг үргэлж тэмцэж байх ёстой. Залхуурах тусам хүн улам залхуурна. Залхуурал бүх шашинд нүгэлд тооцогддог гээд бодохоор залхуурал хичнээн хортой болохыг ойлгож ядах юмгүй.
Хүн хөдөлмөрлөхийн төлөө төрсөн гэхэд нэг их хилсдэхгүй. Би Ленинийг шүтдэггүй ч хөдөлмөр хүнийг бий болгосон гэх түүний хэлэх дуртай байсан үгтэй зуун хувь санал нэг байдаг. Дарвины хувьслын онолоор ч батлагддаг. Нэгэнт хүн өнөөгийн түвшинд хүрч хувьсан өөрчлөгдсөн нөхцөлд энэ өөрчлөлтөө хадгалахын тулд цааш хөдөлмөрлөхөөс замгүй. Тэгэхгүй бол бид адгуусан шинж чанар руугаа буцаж хувирна гэдэгт би итгэдэг. Мэдээж хувьсал олон мянган жил үргэлжилдэг ч хувь хүн тус бүр дээр бол энэ нь өвчин зовлон хэлбэрээр сөрөг нөлөөгөө үзүүлнэ гэж би бодож байна. Хүн хөдөлмөрлөж идэвхтэй амьдрах ёстой гэсэн үг.
Харин яаж даван туулах вэ гэдэг дээр онцгой зөвлөгөө байхгүй. Өөрийгөө дайчлах ёстой л байх. Бодол санаандаа хоёр хуваагдаад нэг нь алив бос! ажлаа хий! гэж шаардах нөгөөх нь дараа нь хий, одоо амар гэх дотоод зөрчил явагдах биз. Ажлаа үргэлжлүүлэх санаа нь дийлэхэд сэтгэлийн тэнхээнээс гадна мэдлэг хэрэгтэй. Амьтанаас ялгарах хүний онцгой шинж чанаруудын нэг нь маргааш гэх өдөр байдгийг ухамсарладагт байдаг гэдэг. Маргааш гэх өдөр яг одоо бол байхгүй нь мэдээж. Гэхдээ болно. Болох нь гарцаагүй учраас тэр байхгүй биш байгаа. Маргааш юу болох нь хамаагүй гэх үзлийг ухамсрын доройтлоор тайлбарлахаас өөр аргагүй. Яагаад гэвэл бид үндсэндээ маргаашийн төлөө л хөдөлмөрлөдөг шүү дээ. Өнөөдрийн сайн сайхан өчигдрийн хөдөлмөрийн үр дүн. Өчигдөр юу ч хийгээгүй бол өнөөдөр бидэнд юу ч байхгүй гэж ойлгож болно.
Тийм болохоор залхуурлыг даван туулахад эрүүл саруул бие, ухаан, хүмүүжлээс гадна тухайн хүний олж авсан мэдлэг боловсрол их нөлөөлдөг аж. Нэн эрт цагт (эсвэл саяхныг хүртэл) эрх мэдэлтний зодуур, шийтгэл, тэдний өдөөсөн айдсаар хүмүүс хөдөлдөг байсан бол одоо цаг үе өөр болсон тул хүн бүр өөрийнхөө төлөө өөрийгөө дайчлахаас аргагүй.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт