Амьдрал хайр дээр тогтдог уу?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Тийм. Дуучин Н.Төмөрхуягийн дуунд өгүүлдэг шиг амьдрал хайр дээр тогтдог.
Гэхдээ хайр дурлал дээр тогтдог юм биш. Хүн хүнээ хайрлах хайр болон хайр дурлалын хооронд ялгаа бий. Амьдрал хайр дээр тогтдог гэдгийг зарим хүмүүс буруу ойлгоод байх шиг.
Тэгвэл яагаад амьдрал хайр дээр тогтдог гэж? Хариулахын тулд философи ярих хэрэгтэй болно. Тэгэхээр, дэлхийн татах хүч үйлчилж аливаа амьд организм түүнийг сөрөн тэмцсээр эцэстээ дийлдэн унаж дэлхий бөмбөрцгийн нэг хэсэг болж уусан шингэж алга болдог. Гэхдээ тухайн амьд организм амьд байх хугацаанд түүнийг амьд байлгадаг зүйл нь хүсэл эрмэлзэл байсан байж таарна. Өлсөх үед юм идэх, цангах үед юм уух, цатгалан үед үр удмаа үлдээх гээд. Харин тодруулаад хүний хувьд яадаг вэ? Хүн бол бусад амьтадаас илүү ухаантай учраас яавал энэ хорвоог зовлон багатай туулах аргыг бол мэддэг. Ингээд хүн төрөлхтөн нийгэм гэдэг юмыг байгуулаад дүрэм (хууль) зохиогоод бүгд тэрийгээ мөрдөж эхэлсэн. Тэр дүрмэнд юу гэсэн байхаас үл хамаараад ерөнхий гол санаа нь бол ердөө бие биенээ хайрлацгаая! байжээ. Зөрчсөн этгээдийг яаж шийтгэх нь дараагийн асуудал.
Одоо бол хууль, дүрэм нарийн төвөгтэй болсон ч тэдгээрийг нэгтгэдэг Үндсэн хууль гэж улс орон болгонд бий. Үндсэн хууль гээд хэдхэн хуудастай нийгмийн гэрээг уншихад утга санаа нь ойлгогдоно.