Хоёр дахь тунгийн дараа Ковид-19 тусахад ямар шинж тэмдэг илрэв? Хэр хүнд тусаж байна?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Эхлээд хэл жирвэгэнээд байлаа. Тэр жирвэгэнээд байгаа зүйл хоолой руу зүтгээд байгаа мэт сэтгэгдэл төрж байв. Нэг их удалгүй хоолойд хүрсэн. Хоолойд хүрэнгүүт шүлсээ залгих тоолонд чихний хэнгэрэг дуугардаг болов. Тэгэнгүүт хоолой өвдсөн гэдгийг ойлгов.
Орой нь халуурах шинжтэй болов. Маргааш өглөө хоёр хамар таг. Ингээд нафазолин цацаж онгойлгоод л байв. Гэтэл нуруу бөөрөөр хатгаад ч байх шиг, үе мөчөөр өвдөөд ч байх шиг, тэгээд үнэр болон амт мэдрэх чадвар багассаар бараг байхгүй болов. Хааяа гүйлгэнэ, гэхдээ хөнгөн. Толгой гол хэсгээр өвдөнө, хүчтэй биш, шартсан хүн шиг.
Миний хувьд ханиалга бусад хүмүүсээс арай их. Ихэвчлэн шөнө ханиана, өдөр бараг ханиахгүй. Шөнө муу унтсанаас өдөржин дэн дун явна, чих дүүрнэ. 10-аад хоногийн төгсгөл хүртэл ямар нэг шинж тэмдэгтэй явсан. Хорооны эмнэлгээс өгсөн багц эмийг цагт нь уусаар л энэ. Хурдан эдгэрэхийг туйлын их хүсэж билээ.