Өндөр IQ-тай бол ухаантай гэсэн үг үү?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
IQ тест нь тухайн өгөгдлийг боловсруулах чадварыг шалгадаг. Өөрөөр хэлбэл хүний тархи хүлээн авсан мэдээлэлдээ дүгнэлт хийж түүний мөн чанарыг таних ёстой. Мэдээж асуулт нь санаандгүй, санамсаргүй бус харин утга авцалдаатай, цэгцтэй, уялдаа холбоотой байна. Тэгэхээр IQ тестийн асуултууд тодорхой дүрэм, зарчимд тулгуурлагдан томъёологдсон байна. Түүнийг давж сэтгэх бололцоогүй ба шаардлагагүй. Асуулт болгонд зөв хариулт ганцхан. Мөн харааны ой тогтоолт аль эсвэл оюун санаандаа аливааг дүрслэх чадварыг шаарддаг. IQ тестийн зарим асуулт хэтэрхий амархан, эсвэл яаж ч хичээгээд тайлагдашгүй оньсого мэт байдаг шалтгаан нь хүн болгон харилцан адилгүй сэтгэдэгт оршино. Харин бүх асуултыг төгс ойлгож бүрэн зөв хариулсан бол тухайн тест нь түүнд тохирч байна гэсэн үг. Гоо сайхны стандарт тогтоохыг би эсэргүүцдэг бол оюун ухааны стандарт тогтоохыг би бас дэмждэггүй. Хүн бол робот биш шүү дээ. Хүмүүсийг ингэж сортлон ялгаж болохгүй байх. Гэхдээ IQ тест бол асуудлыг шийдэх чадварын түвшинг ерөнхийд нь тодорхойлж чадах боловч ухаантай эсэхийг шийдэхэд хангалттай биш.
IQ тест болон амьдрал өөр. Хэрэв өндөр IQ амжилтын үндэс мөн үү гэвэл (амьдралыг асар том IQ тест гэж ойлгох ёстой болох нь) жишээ нь IQ тестийг өгөхөд хүнээс юу шаардагдах вэ гэтэл (миний ойлгосноор) энэ зүгээр шатар тоглохтой адил, ердөө л нүдээр хараад шийдвэр гаргах, ердөө энэ. Гэтэл амьдрал дээр бэрхшээлийг даван туулахад эс туулахад маш олон хүчин зүйл оролцоно (эрүүл мэнд, сэтгэлийн хөдөлгөөн, хүмүүжил, сонирхол, өссөн орчин, мэдлэг боловсрол гэх мэт). Шатар сайн тоглодог хүмүүс өндөр IQ-тай байдаг нь батлагдсан байдаг боловч тэдгээр хүмүүсийн дотор миний мэдэхээр тэнэгүүд олон. Тэд зөвхөн шатартаа л мундаг мэт санагддаг. Үүнтэй нэгэн адил IQ тестдээ сайн бол тэр хүн тиймэрхүү маягийн зүйлдээ л сайн гэж. Тийм болохоор IQ тест өгөөд гарсан үр дүнд айхтар ач холбогдол өгөх хэрэггүй юм.