Ямар улс хамгийн том газар нутагтай вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Оросын Холбооны Улс (ОХУ). 16,378,410 км² хуурай газар нутагтай (дэлхийн нийт хуурай газрын 10.995% (Крымийн хойгийг оролцуулахгүйгээр)). Далай, тэнгис, нуур, гол, мөрөн оролцуулаад нийт 17,098,246 км² (эзэмшил нутгийн 4.21% ус). Европын 40%, Аз тивийн бараг 30% (Сибир нь Умард Азийг өөртөө бүхэлд нь багтаана). Хилийн урт 57,792 км, баруунаас зүүн хүртэл урт нь 9,000 км. Урд талаараа Хойд Солонгос, Хятад, Монгол, Казахстан, Азербайжан, Гүрж улстай хиллэдэг бол хойд баруун болон баруун урд талаараа Украин, Беларус, Латви, Эстони, Финланд, Норвегитай хиллэнэ.
Дашрамд, ЗХУ задраагүй байхдаа 22,402,200 км² газар нутагтай байжээ. Баруунаас зүүн хүртэл урт нь 10,900 км. Бүрэлдэхүүнд байж байгаад салсан улсуудыг дурдвал Азербайжан, Армени, Белорус, Гүрж, Казахстан, Киргиз, Латви, Литва, Молдав, ОХУ, Тажикистан, Туркмен, Узбекистан, Украин, Эстони гээд 15 улс байна.
Хоёрдугаарт устайгаа нийлээд Канад (9,984,670 км²), гуравдугаарт Хятад (9,706,961 км²) орж байна.