Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Баруун Европ дахь феодалын нийгмийн дээд гурван анги давхаргын сурвалжит эрх мэдэлтнүүд. Үүнд хааны удам, лам хуврага, цэргийн жанжин орно. Засаглалын энэ хэлбэрийг тэд аристократ гэнэ. Аристократ нь гэр бүлийн уламжлал, залгамж чанар дээр үндэслэнэ. Тэд нийгмийнхээ соёл, түүх, үнэт зүйлийг тээгч нар гэх ба улсынхаа заяаг шийдэлцэж байдаг. Мэдээж давхар стандарт үйлчилнэ, хөгжих, авъяас чадвараа нээх боломжоор хангагдана.
Дээр хэлсэнчлэн аристократ нь гэр бүлийн зарчим дээр тогтдог учраас эцгийн эрхт ёсыг хатуу баримтлах бөгөөд үр хүүхдийнхээ гэрлэлтийн асуудлыг эцэг нь хариуцан шийдэж, ямар ч тохиолдолд хүүхэд өргөж авах, салалт, язгууртан бус гэр бүлтэй ургийн холбоо тогтоохыг хатуу цээрлэнэ. Хэрэв зөрчигдвөл язгууртан ангиас хөөгдөх, шоронд хоригдох эсвэл бүр цаазаар авагдах хүртэл шийтгүүлнэ. Шийтгэлийн тогтоолыг шашны тэргүүнүүд уншдаг. Лам хуварга нар асар их эрх мэдэлтэй байх ба Бурханы нэрийг барин буруу зөв, нүгэл буяныг дэнсэлдэг.
Тухайн цаг үед ард түмэн бичиг үсэгт тайлагдаагүй харанхуй бүдүүлэг байв. Гэхдээ тэд мал аж ахуй, газар тариалан, гар урлал, худалдаа эрхэлж татварын эх үүсвэр болно. Цугларсан татварыг улс орны эрх ашгийн төлөө (ихэвчлэн "төрийн төлөө" гэдэг байв) хэрхэн зарцуулахыг язгууртнууд шийддэг. Татварыг бараа бүтээгдэхүүн, алт мөнгөн зоос хэлбэрээр авна. Барилга барих, зэвсэг үйлдвэрлэх ажиллах хүчийг ард түмний дундаас хүч хэрэглэн сонгож гаргадаг.
Газар тариалан, мал аж ахуй, уул уурхай нь баялагийн эх үүсвэр тул хүн ам нь нэмэгдэх тусам язгууртнуудын хувьд газар нутгаа тэлэх нь тулгамдсан асуудал болж цэргийн тоогоо нэмж, зэр зэвсгээр хөөцөлдөн зэргэлдээ улсуудаа байлдан дагуулах эсвэл зах хязгааргүй далайг гатлан шинэ хөрс хайн тэнүүчлэн аян дайн хийнэ. Хоцрогдсон алс бөглүү газрыг өөрийн колони буюу түүхий эдээр хангагч нутаг болгон авдаг. Ийнхүү том гүрэн болж аваад хөрш гүрнүүдийнхээ язгууртнуудтай эд баялагаараа уралдан, гайхуулж, баяр ёслол, хүлээн авалтуудыг зохион байгуулж өөр хоорондоо худ ураг барилдан цэрэг, улс төр, худалдаа наймааны холбоотон болцгоож аваад хаана ямар тив рүү хамтран довтолж, олз омгоо хэрхэн хувааж авахаа ярилцана.
Хэрэв язгууртны нэг гүрэн нөгөө гүрнээ устгахаар шийдсэн бол цус ургасан хэрцгий дайн хийж улсынх нь язгууртнуудыг толгой дараалан цаазлахад тухайн улс ахиж сэхэхгүй болтолоо доройтон унадаг. Тиймээс ялагдах мөч тулан ирэхэд язгууртнууд эд агуурсаа ачин улс орноо орхин явах бөгөөд аль нэгэн хүчирхэг гүрнийг бараадан ивээлд нь орж булаан эзлэгсдийн дотоод хямрал (эдийн засгийн уналт, ган, зуд, иргэний дайн гэх мэт) болохыг нь хүлээн улсаа эргүүлэн авах аятай таатай боломжийг тэвчээртэй хүлээн тэндээ хэсэг хугацаанд суурьшдаг. Өөрөөр хэлбэл язгууртнуудыг нь устгаагүй цагт тухайн гүрэн сөнөж мөхдөггүй гэдэг.
Оросууд 1918-1952 оны хооронд язгууртнуудаа устгаад дуусгачихсан. Гэтэл улс нь оршин тогтносоор л байна.
Оросын эзэнт гүрэн мөхсөн. Оронд нь ЗСБНХУ гэж байгуулагдсан. Анзаарвал, ЗСБНХУ гэсэн нэр дотор Орос гэсэн үг байхгүй. ЗСБНХУ-ыг байгуулсан нь Оросын хамгийн том алдаа байсан. Тэр бол Оросын эзэнт гүрнийг дотроос нь устгахаар зохион байгуулсан гадны үйл ажиллагаа байв. 1991 онд тэр задран алга болж оронд нь ОХУ хэмээх "шархадсан улс" бий болсон.
Дээрх гурван улс бол нэг улс биш. Яагаад гэвэл тэд тус бүр өөрийн онцлог бүхий үндсэн хуулиудтай. Үндсэн хууль бол тухайн улсын баримтлах суурь зарчим бйадаг. Тэгвэл зарчим өөрчлөгдөнө гэдэг зөв буруугийн дэнс нь өөрчлөгдөнө гэсэн үг. Өмнө буруу гэгдэж байсан зүйл өнөөдөр зөв болж хувирна. Амьдралын хэв маяг өөрчлөгдөнө. Хүмүүс хоорондын харилцаа, соёл, хувцаслалт, хооллолт, урлаг өөрчлөгдөнө.
Гэхдээ ОХУ-ын туг, соёмбо хуучны язгууртны Оросын эзэнт гүрнийхтэй ижил. Тэгэхээр, одоогийн ОХУ нь улаануудыг эсэргүүцэн тулалдаж байсан цагаануудын үр садын байгуулсан төрт улс болж таарч байна. Цагаанууд бол цэргийн язгууртнуудаар удирдуулсан эзэн хааны цэргүүд байсан. Гэхдээ тэднийг бүрэн устгаж чадаагүй аж. Тэдний сүнс сүлд нь амьдарч байжээ. Гэвч Орос улсыг ерөнхийлөн чиглүүлж байсан язгууртны тогтолцоо нь устгагдсан болохоор түүнийгээ ямар институтаар орлуулахаа мэдэхгүй байх шиг.
Олон мянган жил амьдралд хэрэгжин туршигдаж ирсэн уламжлалт тогтолцоог нэг л өдөр халж оронд нь улс төрийн цоо шинэ туйлширсан онол болох социал эсвэл демократ хэмээх эзэнгүй системийг туршсаны хор уршиг. Одоо ОХУ ахин тарж бутрахгүйн тулд дарангуйллаар замнахаас өөр замгүй болчихоод буй. Дарангуйлал бол хаант засаглалын симулятор. Социализмын үнс нурам дээр язгууртны тогтолцоог ямар нэгэн байдлаар сэргээх гэж оролдож буй үйлдэл.
Ард түмнээ шулан мөлжиж байсан анги давхаргатай феодалын нийгмийг хамгаалах юм уу?
Тэрийг хамгаалаагүй. Оросууд хаанаа цаазалсныг, улсаа эзэнгүй болгосныг хэлж байна. Ард түмэн төрөө барина гэдэг социалист, ардчилсан тогтолцоо бол худал утопи. Иерархи заавал байх ёстой. Амьтад хүртэл иерархитай. Мянга биш сая сая жил явж ирсэн зүйл. Хаантай Британи, Канад, Дани, Норвеги, Швед, Япон болоод л байна. Хязгааргүй эрхт хаант засаглалаас хязгаарлагдмал эрхт хаант засаглал руу Орос шилжих ёстой байсан юм. Хааны институт гэж тусдаа, тэгээд дээд, доод гэсэн хоёр парламенттай, дээд парламент нь хааяа эгзэгтэй мөчид хуралддаг (язгууртнуудаас бүрдсэн), доод танхим нь сонгуулиаар бүрдэж өдөр тутмын асуудлуудыг хуралдаж шийдэж ерөнхий сайдыг сонгон гаргаж ажиллуулдаг байхад давхар стандарт, шударга бус байдал, мөлжлөг алга болох байв. Тэгэхгүй бол гадныхан сонгуульд ямар нэгэн байдлаар нөлөөлж өөрсдийн төлөөний хүнийг гаргах гэж оролддог, эсвэл бүр төрийн эргэлт, хувсгал зохион байгуулдаг.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт