Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Шинжлэх ухааны үүднээс эсвэл Бурхангүйн үзлийн үүднээс авч үзвэл амьдрал нь утга учиргүй, туйлын зорилгогүй, харгис хэрцгий, хариуцлагагүй, сэтгэл зүрхгүй, шударга бус, ганцаардмал, удирдан чиглүүлэгч, хамгаалагчгүй. Бодит байдал дээр үнэхээр тийм бөгөөд тийм гэдэг нь алхам тутам нотлогдоно. Ийм ертөнцөд хүн хэмээх оюун ухаант амьтны хувьд юу ч болоогүй мэт аз жаргалтай амьдрах хэцүү. Хүлээн зөвшөөрч чадахгүй. Учир нь хүн өөрөө Чөтгөрлөг бас Бурханлиг учраас. Өөрөөр хэлбэл хүний оюун ухаан хөгжих хэрээр зөвхөн сэтгэн бодох чадвараас гадна урлаг, гоо сайхан, ёс суртахуун, шударга ёс зэрэг мэдрэмжүүд урган гарч тайван байлгасангүй. Ингээд ерөөс амьдралын тухай, хүмүүний ертөнцийг үзэх үзэлд бага зэрэг засвар, чимэглэл хийхгүй бол болохгүй юм байна гэж үзсэн хэрэг. Хэн гэгч нөхдүүд шашнуудыг анх үүсгэж олон сая дагалдагчтай болж авсан нь чухал биш яагаад шашин гэдэг зүйл үүсэх болсон тухай би хэлж байна. Тэдгээр хүмүүсийн номлолууд нь тухайн үед үнэхээр ус агаар шиг хэрэгтэй байсан учраас хүмүүсийн сонсохыг хүсэж байсан тэр зүйлийг ярьж өгснөөр асар богино хугацаанд нийт массыг байлдан дагуулж чаджээ. Шашин цаг хугацааны эрхэнд анхны үзэл санаанаасаа гажиж мутацлагдан өөрчлөгдөж ирсэн байна. Туйлширч олон салаа урсгалтай болж өөр хоорондоо дайсагнасаар нэг нь ялж нийт иргэдийн дэмжлэг ихтэйгээрээ шүүх эрх мэдлийг хүртэл гартаа оруулсан байдаг. Институци, бараг л оюун санааны тусгаар улс маягийн болж аваад авлигын сүлжээ шиг зүйл үүсгэж эд хөрөнгө цуглуулан маш их материаллаг баян, эрх мэдэлтэй болж элдэв зан үйл гүйцэтгэдэг болсоор өдийг хүрсэн байна. Английн сүм Иоанн хэмээх хаанаа хүртэл садар самуунд буруутган айхтар сүсэг бишрэлтэй цэргүүдээр арми бүрдүүлэн хаан ширээнээс нь татан буулгаж байв. Одоо ч ойрх Дорнодын сүм хийдүүд улсынхаа толгой дээр гараад суучихсан байгаа.
Шарын Улааны, Шийт Суннит, Католик Протестант болж хуваагдчихаад байгаа бөгөөд үндсэн шашнаасаа салбарлан тусгаарласан шинэ шашнуудаас хамгийн амжилттай яваа нь Христийн Протестант юм. Яагаад би протестант урсгалыг онцлоод байна вэ гэвэл дээр дурдсан шашны туйлшралаас татгалзаж цаг үедээ тохируулан шинэчлэгдсэн явдал бөгөөд нийгмийг шашинд хэт автан мансуурч амьдралаас тасарсан байдалтай байсныг засах оролдого байв. Гэхдээ Исүсийн тухай үлгэр домог шиг түүхээ өөрчилсөнгүй, тэр чигт нь үлдээжээ. Шийт Суннит шиг түүхэн дайснууд биш зүгээр л шаардлагатай засвар, сайжруулалт (update) хийсэн нь тэр. Энэ нь ч үр дүнгээ өгч шашны нөлөөнөөс гарсан Европын шинжлэх ухааны академиуд уяанаас алдуурсан нохой шиг тасархай хөгжиж эхэлсэн байдаг. Гэхдээ хүн төрөлхтөн шашнаас татгалзахад одоо ч бэлэн биш.
Ер нь бол бараг бүх орон шашны байгууллагууд нь ялзарсан байсан бөгөөд нийгмийнхээ хөгжлийг хойш нь чангаасан байдалтай байсан юм. Тэр байдлаа янз бүрээр л шийдэцгээсэн. Зарим нь шууд хувьсгал хийж алж хядсан бол зарим нь бага багаар өөрчилсөн байдаг.
Шашин бол нэг төрлийн соёл. Соёл бол дэг журам, зарчим. Зарчмыг эмэгтэйчүүдэд онцгойлон тулгадаг нь учиртай. Яагаад гэвэл улс орон өөдлөх эсвэл уруудах нь эмэгтэйчүүдийн биеэ авч явах байдлаас шалтгаалдаг байна. Наад захын жишээ бол исламын шашинтай Ойрхи Дорнодод эмэгтэйчүүд бие, нүүр халхалсан хувцас буюу никаб өмдөг. Энэ нь сурагчдын дүрэмт хувцастай зарчмын хувьд адилхан. Загвар, гоёл чимэглэл хөөцөлдөхгүй, баян ядуугаараа ялгарахгүй, гадаад гоо үзэмжээрээ уралдахгүй байх энэ сургааль Коран сударт нь бий. Өөр бусад том шашнуудад (Христ, Будда) ч хүн биеэ хэрхэн авч явах ёстой талаар тодорхой заасан байдаг. Тухайлбал Христийн Католикт эмэгтэйчүүд эр хүн шиг хувцаслахыг эсвэл эрчүүдийн дур хүслийг төрүүлэхээр (биенийхээ хэсгийг ил гаргах эсвэл галбираа харуулсан) хувцаслахыг хориглосон, зөвлөсөн, уриалсан шинжтэй байдаг. Эмэгтэй хүн Бурханаас өгсөн гоо сайхныг аливаа зорилгод ашиглаж болохгүй (зөрчвөл Бурханы хайр халамжийг хүртэхгүй, Бурхан чамайг олж харахгүй), даруухан байж дотроосоо гэрэлтэх ёстой. Дундад зууны үеийн Англо-саксон эмэгтэйчүүд биеийн галбираа халхалсан хувцас, хүзүү толгойгоо хаасан хижаб маягийн алчуур зүүдэг байсан. 18-19-р зуунаас үйлдвэржилт болон Францын нөлөө орж Христийн шинэ урсгал протестантизм (илүү чөлөөтэй) хүчээ авснаар дээдсийн хүрээнд язгууртан эмэгтэйчүүд (зарим тохиолдолд биеэ үнэлэгч нар) цээжээ ил гаргасан хувцас өмсдөг болсон. Энэ нь угтаа бол шашнаасаа холдон хөндийрч буйн илрэл, нөгөө талаар соёлоо гээж буйн шинж тэмдэг юм.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт