Хүүхдийн баас зүүдлэх ямар утгатай вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх. Та уйгагүй ажиллаж үр дүнг нь үзэхийг хүснэ. Гэхдээ амжилттай болох эсэхэд эргэлзэн буй. Зарим зүйлийг золиослон түүнийхээ төлөө тэмцэн зүтгэсээр боловч үр шимийг нь хэзээ хүртэх нь тодорхойгүй. Гэхдээ хүүхдийн баас зүүдлэх нь ерөнхийдөө сайн зүйлийг зөгнөдөг учраас таны хичээл зүтгэл үр дүнгээ өгөх нь гарцаагүй юм. Хамгийн гол нь тэвчээр, бас амгалан тайван байх. Хааяа дуртай зүйлээ хийж бодол санаагаа амраах хэрэгтэй. Аль болох бусадтай хэрэлдэхгүй байх, мөн хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг зарчмаар эелдэг соёлтой үг хэрэглэн ярилцаж ойлголцох. Тухайн хүн таны ярианаас юу ч ойлгоогүй мэт байх боловч үнэн хэрэгтээ таныг хэлсэн үгийг маш сайн тусгаж авсан байх болно.
Хариуцлагаас зугатаахыг хүсэх. Их асуудал танд дээр овоорч та тэр бүхнээс залхсан (бүгдийг хаяад явчихмаар санагдах). Бурууг бусдад тохохыг хүсэх мэдрэмж байж болно. Танд ямар нэгэн зүйл хэрэгтэй эсвэл дутагдаж байгаа ба та тэрийг чухам юу болохыг мэдэхгүй байх бөгөөд тэрнээсээ болж шаналж буй. Мөн өөрийн бурууг ухамсарлаж байгаа боловч хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байх. Сэтгэл дотроо харамсан ичиж байгаа боловч бардам зангаасаа болж уучлалт гуйхыг хүсэхгүй байх. Өөрийгөө хэт дураар тавьсанаас болж үүссэн асуудалд орчин нөхцөл, бусдыг буруутгах. Гэхдээ бүх зүйлд та өөрөө буруутай гэж байгаа юм биш зүгээр таны зүгээс хийгдэх ямар нэгэн үйлдэл шаардагдаж буй. Нэг тийм хоосон зай үлдчихээд түүнийг та л дүүргэх ёстой мэт мэдрэмж юм л даа.
Хүүхдийн баас зүүдлэх сайн гэдэг. Ихэвчлэн орлого орно гэсэн байдаг. Баас нь мөнгө, хүүхэд нь таны ажил (бизнес) гэсэн үг. Зүгээр л хүүхдийн баас харсан бол сайн. Харин гар хөл баасанд нялагдсан бол орлого орох боловч та ажилдаа сэтгэл хангалуун бус, магадгүй дургүй ч байх. Гэхдээ танд энэ байдлаа засах сэтгэлийн тэнхээ байгаа бололтой. Тиймдээ ч зориг гарган өөрчлөлт хийж чадах байх. Учир нь танд өөрчлөлт хийх төлөвлөгөө, санаа байна. Гол нь сэтгэлээр хямарч болохгүй.
Бүхнийг ганцаар гүйцэтгэх бус бусадтай хамтарч ажиллаж ойлголцолд хүрэх ёстойг та ухамсарлана. Гэвч таны эргэн тойронд танаас илү хүчтэй хүмүүс байгааг та мэдэрч байна. Тэд таныг үл тоомсорлох вий гэхээс та эмээж байна.
Амьдрал өнгөгүй, амтгүй болсон мэт сэтгэгдэл төрөх. Үүнийг өөрчлөхийг хүснэ. Харамсалтай нь тийм боломж гарч ирэхгүй гэж та бодно. Боломж гаргалаа гэхэд амьдрал тань өмнөхөө дордвол яах вэ гэдэг болгоомжлол дагана. Гэхдээ энэ нь таныг ямар нэгэн шийдвэрт эцсийн бүлэгт хүргэнэ. Таны тэр шийдвэр таны амьдралыг яаж өөрчлөхийг харин хэн ч мэдэхгүй. Баас зүүдлэх бол муухай, заваан, үмхий мэт боловч хүний сэтгэлийн өөдрөг үзлийн бэлгэ тэмдэг юм. Тийм болохоор таны төлөвлөсөн өөрчлөлтүүд сайн сайхан зүйл рүү хөтлөнө гэдэгт эргэлзэхгүй байна аа.