Хүн унтаж байхдаа юм боддог уу? Тийм бол яаж?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Бодно. Гэхдээ арай өөрөөр. Сэрүүн байхдаа ч унтаж байхдаа ч хүн ой санамжаа бүрэн ашиглаж чаддаггүй. Унтаагүй байхдаа тархиныхаа хамгийн идэвхтэй дээд хэсгийг ажиллуулж байдаг бол унтаж байхдаа болон гипнозын байдалтай үедээ өдрийн турш идэвхгүй байдаг тархины доод хэсэг буюу ой санамжийнхаа мухарт буй зарим нэг мартагдсан дурсамж, мэдрэмж, сэтгэл хөдлөл нь сэргэдэг. Тэдгээр нь зүүдлэгдэх боловч бараг бүгдийг нь мартаад өчүүхэн хэсгийг нь санаад сэрдэг. Угтаа бол хүн зүүдээ санах учиргүй юм. Зүүдээ санана гэдэг алдаа. Хоорондоо огт таардаггүй мэдрэмж (ертөнц гэж би нэрлэнэ) учраас зүүдийг тайлах хэрэгтэй болдог. Бид зүүдээ ерөөс ойлгодоггүй. Тэр зүүдэндээ бид итгэчихдэг. Гэтэл тэр зүүд нь тийм ч чухал ач холбогдолтой зүйл биш эсвэл бодлын баахан зөрчил, утгагүй алдаанууд байх тохиолдол олон. Тухайлбал нас барсан хүнийг зүүдэллээ гэдэг ч үнэндээ тухайн зүүд нь тэр бурхан болсон хүнтэй ямар ч холбогдолгүй байж болно.