Хүний олон хүнээ барьдаггүй гэж юу вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Яахав, хүмүүсийн шударга биш, зусарч бялдууч, хулчгар, сүргийн инстикт нь нийлээд нэг тийм ... арчаагүй олонхийн нэгдлийг бий болгодог юм. Тэрийг нь бүхэлд базаад хэлэхэд зарчимгүй масс. Гэтэл зарчимгүй байдал яваандаа эмх замбараагүй байдлыг бий болгодог шүү дээ!
Үнэндээ бариад идчихнэ л дээ. Амархан. Чонын сүрэг сул дорой нэгнээ барьдаг шиг. Энэ үгний цаад утга нь хүний олохи тэнэг байвал яах юм? Нэг завинд суусан хэсэг хүмүүс төөрчихсөн гэж бодъё. Тэд зүг чигээ олох ёстой. Ардчилалын зарчмаар гээд баахан маргалдаж байгаад олонхын саналаар шийдчихвэл тэнэг л шийдвэр гарна. Тэгвэл анархизм болно. Уг нь бол тэгэхгүй ёсгүй юм. Харин дундаасаа хамгийн мэдлэг чадвартай нэгнээ сонгоод тэр хүндээ захирагдах ёстой юм. Энэ чинь жинхэнэ ардчилсан зарчим.
Тийм болохоор улс орныг зөв залж явахын тулд нийгмийн олонхын саналаар бодлого, шийдвэрээ гаргах биш нийгмийн дотроос чадварлаг хүмүүсийг олж гаргах ёстой. Харин энэ үүргийг улстөрийн намууд хүлээдэг юм. Гэвч манай улсын намууд үүнийг хийж чадахгүй байна. Нам гэдгийг зүгээр ч нэг олон хүний нэгдэл биш юм. Өөрөөр хэлбэл хүн сүрэг биш. Нам бол институци.