Хүний амьдралд хамгийн чухал зүйл юу вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Мэдрэмж. Ямар мэдрэмжийг бий болгомоор байна, тийм орчныг бүрдүүл. Гэхдээ амьдралд элдэв зүйл тохиолдож байдаг ч хамгийн гол нь тэндээс авах бидний мэдрэмж юм. Өөрөөр хэлбэл таны дотор юу өрнөж байгаа нь хамгийн чухал болохоос гадна ертөнцөд юу болж буй нь үнэндээ сонин биш. Олон эерэг, сөрөг мэдрэмжүүд бий л дээ. Жишээ нь хамгийн ерөнхий нь аз жаргалын мэдрэмж, нөгөөх нь шаналах мэдрэмж. Энд би сэтгэлийн хөдөлгөөн амьдралд хэр чухал болохыг хэлэх гэсэн юм. Аз жаргалын мэдрэмжээс гэвэл мэдээж амар амгалан, баяр хөөр, сэтгэл ханамж. Шаналах мэдрэмжээс гэвэл түгших, харамсах, ичих, залхах, үзэн ядах, итгэл алдрах, өвдөх. Амьдралд сөрөг мэдрэмж давамгайлдаг ч ихэнхийг нь юу ч болоогүй мэт сэтгэн даван туулах боломжтой. Шаналдаг шалтгаан:
Бид сөрөг бодолдоо хэтэрхий их анхаарал хандуулдаг;
Бид сөрөг бодолдоо хэтэрхий их цагийг зарцуулдаг;
Бид сөрөг бодолдоо хэтэрхий их ач холбогдол өгдөг.
Тэгвэл бид яагаад сөрөг бодолдоо дарагдсаар байгаад насыг элээдэг вэ? Учир нь бид бага, дунд сургуульд хими, физик, математик голцуу сурч байснаас хэрхэн амьдрахыг заалгаагүй юм. Үүнээс улбаатай бид оюун санааны ядууралд орчихсон. Нэг үгээр бол бид амьдралд бэлтгэгдээгүй. Хамгийн чухал хичээл болох бусадтай хэрхэн харьцах, сэтгэлийн хөдөлгөөнөө хэрхэн хянах, аливаа зүйлийн балансыг хэрхэн барих, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, ахуй хэрхэн ухамсарт нөлөөлдөг - эсрэгээрээ ухамсар хэрхэн ахуйд нөлөөлдөг тухай заалгаж байсангүй. Үүнээс үүдэн бид амьдралд төөрчихсөн. Зөв амьдрахад зарим нэг мэдлэг, дадал зуршил дутаад байгаа хэрэг. Тэгнээр орчин тойрондоо болж буй үйл явдлын мөн чанарыг ойлгодоггүй. Мөн чанарыг нь ойлгохгүй бол өөртөө итгэлгүй болдог. Өөртөө итгэлгүй болсноор тайвширч чаддаггүй. Бусдын хэлсэн хатуухан эсвэл бүдүүлэг үгийг цочирдон хүлээж авах жишээтэй. Энэ бол мэдлэг, дадал зуршил, ялангуяа мэдлэг дутсаны шинж. Тэр дундаа мэдрэмжээ хянахад хэрэглэгдэх механизм буюу мэдлэг чухал.
Юун мэдлэг вэ гэвэл, бид эхлээд шалтгаан ба үр дагаварын тухай ярих хэрэгтэй болно. Шалтгаан байхгүй бол үр дагавар бий болохгүй. Хоёр төрлийн үр дагавар байдаг нь биднээс шалтгаалах үр дагавар ба биднээс шалтгаалахгүй үр дагавар. Биднээс шалтгаалах үр дагавар дээр төвлөрч ярья.
Бид үргэлж сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр гаргадаг. Бүх шийдвэр сэтгэлийн хөдөлгөөний үр дүнд гардаг. Харин ухамсар нь тухайн сэтгэлийн хөдөлгөөнөөр гарсан шийдвэрийн гүйцэтгэлийг хариуцдаг. Өөрөөр хэлбэл бид сэтгэлийн хөдөлгөөнөөр мөнгө олох шийдвэр гаргах ба харин мөнгө олох процессийг ухамсар хариуцдаг гэсэн үг. Харин мөнгө олох зорилгодоо хүрэхийн тулд бид ухамсартай байх шаардлагатай болдог. Ухамсартай байх гэдэг бол өөрийгөө дарангуйлах тухай. Өөрийгөө эрт сэрээнэ, цаг хатуу барина, залхуу хүрсэн ч ажиллана, ая тухтай нөхцлөөс татгалзана гэх мэт. Иймэрхүү замаар (сэтгэлийн хөдөлгөөнөө дарах замаар) бид өөрт ээлтэй үр дүн бүхий шалтгааныг бүтээнэ. Энэ бол мэдрэмжээ хянахад шаардлагатай тэрхүү мэдлэгийг бий болгох юм. Яагаад гэвэл өөрийгөө захиргаадаж сурсан хүн бусдын алдааг төвөггүй олж харна. Танд эвгүй хандахад та эмзэглэхгүй, сөрөг бодолд автахгүй. Сөрөг бодлуудын үндэс нь "Яагаад?" гэдгээс эхэлдэг. Хариултыг нь бид мэддэг байх ёстой. "Яагаад гэвэл ... учраас" гээд өөртөө хариулах чадвартай болох. Ийм чадвартай болохын тулд их зүйл мэддэг байх шаардлагагүй. Ердөө л үнэнийг мэддэг байх. Хүний нийгэм гэж юу вэ? Яагаад бид сургуульд сурдаг вэ? Яагаад төр засагтай байдаг вэ? Яагаад татвар төлдөг вэ? Яагаад хот бий болсон бэ? Яагаад бид гэрлэдэг вэ? Уламжлалт гэр бүл, орчин үеийн гэр бүл юугаараа ялгаатай вэ? Хүмүүжил гэж юу вэ, тэр яаж бий болдог вэ? гэх мэт олон асуултын хариултыг мэддэг болсны дараа хүн өөртөө итгэлтэй болж чадна. Хаана, ямар гээчийн ертөнцөд амьдарч байгаагаа эхлээд мэдсэний үндсэн дээр хаагуур нь яаж явахаа мэднэ гэсэн үг. Тэгэхгүй бол энэ амьдралд бид төөрч будилах бөгөөд үргэлжлийн айдас хүйдэс, эргэлзээ, цочрол, бухимдалтай явахаас гадна маш их алдаа гаргаж амьдралаа улам бүр хүндрүүлнэ.
Бидний амьдралын хамгийн чухал зүйл ямар нэгэн биет зүйл биш юм. Харин мэдрэмж. Аз жаргал гэж "Тоёото" компанийн үйлдвэрлэсэн машин эсвэл "Хурд" группийн барьсан орон сууц биш л дээ. Аз жаргал гэж зөвхөн бидний дотор бий болдог. Аз жаргалтай мэдрэмжийг авахын тулд амьдралыг, хүмүүсийг ойлгодог байх ёстой. Тэгж чадвал бүх зүйл тодорхой, ойлгомжтой болж бид Бурханы хүч чадлыг мэдрэх болно.
Хүний урам зориг, түүний эрч хүч. Гэхдээ зөвхөн физиологийн биш оюун санааны эрч хүч. Хүмүүс цаг хугацааг хамгийн үнэтэй гэдэг ч миний хувьд аливаа зүйлийг хийх урам зориг хамгийн үнэтэй. Харамсалтай нь бид урам зоригоо үргэлж мохоож байдаг. Эрч хүчээ дэмий зүйлд зарцуулахаас гадна түүнийгээ ашиглахгүйгээр өөртөө хадгалсаар муутгаж өмхийрүүлдэг бөгөөд тэгснээр урам зориг алга болдог. Гэтэл амжилт бүхэн урам зоригоор тэжээгддэг. Урам зориг байхгүй бол та юу ч хийхийг хүсэхгүй.
Урам зориг хаанаас бий болдог гэвэл, дадал зуршлаас бий болдог. Тиймээс хүн өөртөө зөв дадал зуршлыг бий болгох ёстой. Яагаад гэвэл дадал зуршил нь зан авирыг бүтээдэг, зан авир нь хувь заяаг бүтээдэг. Тэгвэл дадал зуршил гэж юу вэ?
Дадал зуршил бол зөвхөн дураараа байх тухай биш юм. Дадал зуршлыг зохиомлоор бий болгож болно. Ингэхийн тулд "шинэ дэглэм" тогтоох хэрэгтэй болно. Дэглэмд дуртай хүн нэг ч байхгүй тул өөрийгөө дайчлах шаардлагатай болно. Өөрийгөө дайчлахын тулд оюун санаандаа өөрөө өөртэйгээ тэмцэлдэх хэрэгтэй болно. Тэгээд хэрэв өөрийнхөө сул талуудыг ялбал сайн дадал зуршлыг хүн өөртөө бий болгоно. Үр дүнд нь өнөөх алга болчихсон байсан урам зориг сэргэдэг. Харин урам зориг байгаа цагт хүн уулыг ч нураах чадалтай болно. Ухаан хурц, сэтгэл тэнэгэр, оюун бодол тунгалаг.
Нүдээ аниад төсөөл. Нас дээр гарч хөгширсөн үедээ юу хийж бүтээсэн баймаар байна гэж бодож байна? Үхэхийнхээ өмнө юу хийж бүтээснээр харамсахааргүй энэ дэлхийг орхин явах вэ?
Тэрнийхээ төлөө л яв. Сэтгэл хангалуун амьдрал чухал. Гэхдээ бас шийдвэртээ эзэн болж хариуцлагатай байх хэрэгтэй.