Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчирхийллийг хэрхэн харуулах вэ? Сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийнхэн юуг анхаарах ёстой вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Хэрэв би асуултыг зөв ойлгосон бол Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 32.6-д хүчирхийллийг олон нийтэд харуулахыг ерөнхийдөө хориглосон. Бас Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 12.2-д эзнийх зөвшөөрөлгүйгээр хүний нэрийг зарлах, царай зүсийг харуулахыг хориглосон утгатай өгүүлбэр бий. Дээр нь иргэний гомдлын дагуу төрийн бус байгууллага Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хороогоор шийтгүүлж болно. Гэхдээ сэтгүүлчийн бус редакцийн нэр дээр хаяглагдана. Шийтгэл нь байгууллагын нэрийг олон нийтэд зарлах. Энэ нь шийтгэл биш мэт санагдаж болох ч хэвлэл мэдээллийн байгууллагууд олон жил хуримтлуулсан хүнд дээрээ үйл ажиллагаа нь тогтдог учраас тэдэнд хохиролтой. Хүчирхийллийг харуулахын гол аюул нь эс үйлдлээрээ (туслах боломж байсан ч туслаагүй гэдэг ч юмуу шалгаанаар) эсвэл дээрх хуулиудыг зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол (мэдээний улмаас хүн амиа хорлох, ажлаа үүргээ гүйцэтгэж чадахгүй болох, сэтгэл санааны цочрол авах г.м) учирвал зөрчлийн эсвэл эрүүгийн хуулиар шийтгүүлж мэднэ.
Ардчилсан улсад хэвлэл мэдээллийг төр хянадаггүй. Гэхдээ нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. Энэ утгаараа иргэдэд мэдээлэл өгөхдөө болгоомжтой хандах ёстой болдог. Үзэгчдийг хүндлэхээс гадна, садар самуун, хүчирхийллийг сурталчилсан шинжтэй болохоос зайлсхийнэ. Сэтгүүлч, операторууд мэдээж цуглуулсан материалаа түүхийгээр нь шууд нийтлэхгүй, түүнийг засварлаж редакторлана.