"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-05-08T16:03:38+08:00

    Эдийн засгийн хямралын үед иргэд үндэсний валют болох төгрөгтөө итгэх итгэлээ алдаагүй байх ёстой. Төсөв алдагдалтай батлагдаж, инфляц өндөр, эдийн засгийн өсөлт буурсан, экспортын гол түүхий эдийн үнэ уналттай байхад төгрөгөө зарж доллар, юань худалдан авч хадгалаад байвал байдал улам дордоно. Тэгэхээр, улс орноо бодоод нийтээрээ бид төгрөгөө дэмжих хэрэгтэй (төгрөгийн хадгаламжтай байх ёстой, төгрөгөөр худалдаа хийх хэрэгтэй).

    Айл өрхийг нэг төрлийн компани гэж үзвэл дампуурлаа зарлахгүйн тулд:

    • Зардлагаа тэмдэглэж байх - Худалдан авалт бүрээ бичиж тэмдэглэснээр хүн ямар их үргүй зардал гаргаж байгаагаа олж хардаг. Гар утсандаа зарлагын бүртгэлийн программ татаж авч хэрэглэж болно.
    • Сарын төсөв гаргах - Өөрөөр хэлбэл урсгал зардал болон төлөвлөсөн зарлагаа урьдчилан тогтоох юм. Төсвөө хэтрүүлж болохгүй.
    • Илүү зардлаа хасах - Нэн шаардлагатай бус, тансаг хэрэглээ, сэтгэл хөөрөлтэй зардлаа багасгах.
    • Эрсдийн сан бий болгох - Жилийн циклтэй элэгдэл хорогдол болон урьдчилан тооцоолоогүй гэнэтийн зардалд зориулсан сар бүрийн суутгал.
    • Хуримтлал сар, жил бүр өсөж байх ёстой - Өсөхгүй хэвэндээ байна гэдэг хуримтлал багасаж буйн шинж (инфляц 8 хувьтай гэвэл).

     
    Хуримтлал зөвхөн банкны хадгаламж хэлбэртэй байх албагүй ч гол нь эрсдэлгүй байх хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгө, алт, хувьцаа ч байж болно. Харин коин, сүлжээний бизнес, хадгаламж зээлийн хоршоо зэрэг элдэв гоё юманд автаад зовж цуглуулсан мөнгөө өгчихөж болохгүй. Хэрэв үнэхээр ямар нэг зүйл рүү хөрөнгө оруулахаар болсон бол банкныхаа салбарт очоод эдийн засагч, захиралтай нь уулзаад зөвлөгөө авах хэрэгтэй. Тэд мэдлэг туршлагатай хүмүүс. Тэд хэзээ ч таны эсрэг байхгүй. Банкинд үл итгэх, тэднийг өөрийн дайсан мэтээр хардаг байдал газар аваад байгаа ч үнэндээ банк та хоёр нэг завинд суусан нэг тал юм (тэр тусмаа ихээхэн хадгаламжтай бол).

Хариулт үлдээх