Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Тотал (латинаар totalitas) гэх үг бараг л итали гаралтай үг (латин нь эртний Ромын хэл гэдэг утгаар "totalitario") нь монголоор "бүрэн" гэсэн утгатай тэмдэг нэр болно. Төрийн бүх эрх мэдлийг сөргөлдөгч талгүйгээр "бүрэн" авсан байх тухай. Хязгааргүй эрх мэдэлтэй байх ба улс төрийн өрсөлдөгчдөө нухчин дарсан (хэлмэгдүүлсэн), хүний эрхийг хэрэгсдэггүй, босоо (пирамид) удирдлагын тогтолцоог бий болгосон байдаг. 20-р зууны эхэн үеийн Германы нацизмтай (национал-социализмтай) зэрэгцээд Италийн ерөнхий сайд Бенито Муссолини улс орондоо өөрчлөлт шинэчлэлт хийх нэр дор тоталитар дэглэм тогтоосон байдаг (1921 онд Италийн үндэсний фашист намыг байгуулсан). Тэрээр засгийн газрын бараг бүх яамыг өөр дээрээ төвлөрүүлсний дотор батлан хамгаалах болон дотоод хэргийн яам орно. Гэсэн ч Бенито Муссолини ард түмний дэмжлэгийг ихээхэн авч байгаа мэт тухайн үед харагдаж байсан боловч хэд хэдэн дайнд ялагдсанаар нэр хүнд нь навс унан эрх мэдлээ алдаж эцэст нь алагдаж дууссан түүхтэй. Нацист Германы холбоотнууд болох Япон, Итали зэрэг улсууд тоталитар дэглэмийг улс эх орондоо тогтоох болсон шалтгаанаа тайлбарлахдаа Зөвлөлтийн коммунизмтай холбодог байсан ба "Дэлхийн коммунизмын тэлэлтийг зогсоохын тулд бид ингэхээс өөр арга байгаагүй" хэмээн өөрсдийн үйлдлийг зөвтгөдөг юм. Тийм ч байх, гэхдээ Дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлсэн үндсэн шалтгаан бол мэдээж их гүрнүүд нөлөөний бүсээ тэлэх гэсэн өнөөх амбиц (үндэсний бахархал, хүчний тэнцвэр, байгалийн баялаг гэх мэт) байдаг бизээ.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт