Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Ямар ч эргэлзээгүй. Би нэг ном уншсанаас болоод таргалалт амар амгалан байдлаас улбаатай гэж боддог байлаа. Гэтэл миний эхнэр таргалаад байх юм. Миний эхнэр амар амгалан биш. Эндээс эхлээд таргалалт өвчин юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн юм. Мэдрэл муутай гэж байгаа юм биш, сэтгэл зүйн хямрал. Монголд уг нь сэтгэл зүйч нар хамгийн орлоготой ажиллах ёстой баймаар. Бараг хүн болгон сэтгэл зүйн хувьд ямар нэг хэмжээгээр хямралд орсон байдалтай байдаг. Өөрсдийгөө хянаж чадахгүй. Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж дийлэхгүй. Маргаашаа ерөөсөө бодохгүй. Өнөөдөр болж байвал маргааш яах нь хамаагүй. Одоо л сэтгэлийн таашаал авч байвал маргааш яаж зовох нь улстөрч Р.Амаржаргалын хэлдэгээр "30 дугаар асуудал". Би Р.Амаржаргалыг улстөрч гэж боддоггүй л дээ. Дургүй дээ биш. Зүгээр л тэр улстөрч гэхээсээ илүүтэй эдийн засагч. Улстөрч хүн бол нийтийг байлдан дагуулдаг бол тэр тийм биш. Тэр эдийн засгийн салбарт ажлаа мундаг хийдэг ч улстөр дээр дандаа ялагддаг. За тэр ч яахав.
Тэгэхээр таргалалт бол өвчин болж таарлаа. Сэтгэлийн хямралаа дарахын тулд амттан иддэг байх нь. Үнэхээр тэгдэг. Тэр нь надад сонирхолтой санагдаад байдаг юм. Амттай юм идэхээр хүн тайвширдаг гэж үү? Тэгвэл яваандаа архи ууж байж тайвширдаг болох нь байна. Маргааш эрүүлжүүлэхэд хонох уу, хүнтэй зодолдчихсон байх уу хамаагүй. Өнөөдөр жаргалтай л байвал боллоо. Ингэж болохгүй байхаа. Хааяа бол болох байх. Гэхдээ үргэлж тэгээд байж болохгүй байх. Тарган хүмүүсийн талаар уншлаа. Тэд үнэхээр тайвшрахын тулд иддэг гэнэ. Найз бүсгүй эсвэл залуугаасаа салаад би таргалчихсан гэнэ. Түүнээс салснаасаа хойш биш их иддэг болсон, ганцаардаад иддэг болсон гэх мэт. Хүн хүнээсээ өөр өөрөөр нөхцөл байдлыг хүлээж авдаг байх л даа, гэхдээ л энэ чинь удмын ч юмуу унаад ч юмуу тийм болчихсон гэсэн үг. Гэхдээ филофи утгаараа би өвчнийг харьцангуй гэж би боддог. Сэтгэлээр унахаараа их иддэг л юм байгаа биз, болно шүү дээ, яав л гэж. Иддэг юм нь таргалуулаад байна уу гэвэл бас тийм. Тэр хүний идэх дуртай юм нь таргалуулдаг гэсэн үг. Цагаан гурил идэх тоолонд таргалаад байдаг биш л дээ, зүгээр тухайн хүнсний бүтээгдэхүүн таргалуулах чадвартай гэж ойлгож болно. Сав баглаа боодол дээрээ шал өөр юм бичнэ, жишээ нь 125 калори гэх мэт. Үнэндээ тэр нь 700 калори байж болно. Би сав баглаа боодол дээрх үгэнд итгэдэггүй. Яагаад гэвэл эрдэмтэд эсвэл хими, биологийн лабораторантууд калори тоолж чаддаг гэж бодохгүй байна. Үүнд эргэлзэх шалтгаан надад бий. Улс орон болгонд яг адилхан хүнсний бүтээгдэхүүн идээд аль нэг улсад нь бид илүү таргалдаг. Энэ бол факт. Калориг тоолох боломжгүй. Зүгээр барагцаалдаг гэж бодож байна.
Удмын таргалалт гэж бас нэг асуудал байдаг. Бага идээд таргалаад байхад нөгөө хэсэг хүмүүс их идээд таргалдаггүй гэж. Мэдээж бодисын солилцооны хурд шалтгаалдаг. Залуу хүмүүс болон хүүхдүүд их идээд таргалдаггүй бол хөгшин хүмүүс адилхан идээд таргалах нь ойлгомжтой. Юу гэдэг билээ олон улсын хэллэгээр? Аан тийм "метаболизм". Метаболизм удаан гэдэг нь бүх юм нь удаан гэсэн үг би ойлгоод байгаа. Бодож сэтгэх нь ч, ойлгох нь ч, уурлах нь ч, тайвшрах нь ч удаан гэж. Цаг хугацаа нь зааных шиг удаан явагддаг гэмээр. Харахад байдаг л нэг хүн боловч сэтгэл санаа болон бие организмд нь явагдаж байгаа процесс нь маш удаан. Энэ хурдтай өөрчлөгдөж байгаа нийгэмд бид удаан байж болохгүй биз дээ? Гэтэл бид таргалаад л, их идээд, нэгэндээ гомдсон гомдол нь хэзээ ч дуусдаггүй. Бодвол хайрлах хайр нь бас дуусдаггүй байх. Юм болгонд сайн тал байдаг гэдэг утгаараа бол.
Бусдад сайхан харагдахыг хүсэх хүслээс нь илүү юм идэх хүсэл нь дийлж байна гэхээр мөн ч харамсалтай яа? Юу гэсэн үг вэ? Залуу эмэгтэйчүүд ялангуяа бусдад сайхан харагдах хүсэл нэгдүгээрт байх ёстой. Тэд өөрсдөө сайхан харагдаж байж л өөртөө итгэлтэй болдог, аз жаргалтай болдог биш билүү? Хүн болгон гоо сайханд дуртай. Бас хүндэлдэг. Гоо сайхан бол урлаг гэж би нэг асуултад хариулж байсан санагдаж байна. Хүний гоо сайхан гэж заавал байх ёстой. Хайран залуу насаа тарган царай муутай өнгөрөөх нь харамсалтай биш гэж үү? Таргалснаар хүн царай зүсээ алддаг уу гэвэл алддаг. Учир нь өөхлөлт бол өвчин. Өвчтэй хүн хэзээ ч сайхан харагдах боломжгүй. Өвчин хүний муухай харагдуулдаг. Харин царай зүс, биеийн пропорци өөр байж болох ч, жишээ нь монхор хамар, майга хөл, онигор нүд гэх мэт нь байж болох зүйл. Энэ нь үзэсгэлэнтэй биш гэсэн үг биш. Хүний биеийн эрхтэнгүүд өөр хоорондоо авцалдаж байж л (эсвэл зан араншин болон физиологийн онцлог) тухайн хүнийг бий болгодог. Энэ бол өвчин биш. Өвчин бол цагаасаа өмнө үхэх гэж байна гэсэн дохио. Эмнэлэгээр яваад элдэв эм тан уугаад насаа уртасгаж болох байх, гэхдээ үзэсгэлэнтэй харагдаж чадахгүй. Хүмүүс чамтай зусардаж харьцана. Чамд тарган байх нь зохиж байна гэж хэлнэ, тарган биш байна гэж хэлнэ, үнэндээ тэд чамайг зовж шаналж байгаад дотроо баярлаж байгаа. Яагаад гэвэл хүмүүс бусдын зовлонгоор жаргал хийх нь элбэг. Чи зовбол чи л зовно, өөр хэн ч зовохгүй. Чамайг зовж байхад тэд жаргалтай л байх болно. Хэрэв бусдын төлөө амьдарч байгаа мэт, бусад хүмүүс чиний төлөө санаа тавих ёстой мэт, чамайг зовоход хүмүүс өрөвдөж хайрлах ёстой гэж бодож байгаа бол эндүүрэл. Чи л хамгийн түрүүнд зовно. Харин бусад хүмүүс инээсээр л байх болно (хэрэв тэдэнд үнэхээр баярлахаар үйл явдал тохиолдсон бол). Чамайг бодохгүй. Бодох хүн гэвэл ээж чинь л байна. Чиний цорын ганц найз ээж чинь тэгээд ганц хоёр найз эсвэл үнэхээр өөрт чинь хайртай нөхөр эсвэл эхнэр чинь л байгаа.
Таргалалт бол өвчин мөн. Ухаан дутсаных эсвэл бага насны цочрол. Зоригтой, тэвчээртэй, дайчин байх хэрэгтэй. Өөрийгөө өрөвдөөд юу ч сайжрахгүй. Өөрийгөө өрөвдөх бол таргалалтын хамгийн том дайсан. Тарган хүмүүс өөрийгөө өрөвдөх дуртай. Өөрийгөө өрөвдөж уурлана, өөрийгөө өрөвдөж уйлна, өөрийгөө өрөвдөж иднэ. Өөрийгөө өрөвдөнө гэдэг сул дорой байдлын илрэл. Сул дорой хүмүүс амжилтад хүрч чадахгүй. Хүрлээ ч өчүүхэн зүйлээс болж тэрийгээ үгүй хийнэ. Хэтэрхий эрх өссөнөөс бас болно. Эмээ өвөө дээрээ өссөн хүүхэд тийм болж болно. Эмээ өвөө нь хэзээ ч загнадаггүй, ээж аав нь хүүхдээ эмээ өвөө дээр нь үлдээгээд зугаа цэнгэл мөнгөний араас явцгаадаг байж болно. Хүүхдээ загнах гэхээр эмээ өвөө нь өмөөрч өмөлзөнө. Ингээд хүүхэд дураараа өснө. Тэгээд бусдын сайн сайхны төлөө төрсөн мэт, бусдын сайн сайхны төлөө хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа мэт ойлголттой өснө. Амьдрал үзээд зовлон эхэлдгээрээ эхлэх үед чамайг унах үед хэн нэг нь тосоод авах ёстой мэт аашлах болно (ганцаараа шөнө явж байхдаа хүртэл). Ингэж хүүхдийг ээж аав, эмээ өвөө нь эвддэг. Насанд хүрэхэд нь эхнэр эсвэл нөхөр нь үр дүнг амсдаг. Хүүхэд нь эсвэл хүүхдийнх хүүхэд үйлийн үрийг нь амсаад чөтгөрийн тойрог үүснэ. Өөрөө тамд очно, хүүхдүүд нь нөхөртөө зодуулсан эсвэл эхнэртээ хаягдсан ганцаардмал амьдралаар амьдрах болно. Чиний хувь заяа зөвхөн чамаас шалтгаална гэж хэлсээр байтал эрхийн балай зангаараа зүтгэсээр өөрийнхөө ч эргэн тойрныхоо ч амьдралд нөлөөлж хүмүүс аль болох чамаас зайгаа барихыг оролдох юу нь тийм сайхан байх вэ?
Тэгэхээр таргалалт бол өвчин эсвэл тэнэглэл хоёрын аль нэг мөн.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт