Сонгуулийн пропорциональ, мажоритар, холимог тогтолцоо гэж юу вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Сонгуулийн тогтолцоогоо дагаад тойргуудын хуваарилалт өөрчлөгддөг.
Пропорциональ бол саналын тоо парламентад шууд тусна. Өөрөөр хэлбэл нийт сонгогчдын 50 хувийн саналыг тухайн нам авсан бол УИХ-ын суудлын 50 хувийг авна. 51 хувийн саналыг авсан бол мөн адилхан 51 хувийг авна.
Мажоритар бол нийт сонгогчдын 50 хувийн санал нь ижилхэн тусах боловч санал нь 50-иас дээш болсон тохиолдолд парламент дахь суудал огцом нэмэгддэг. Жишээ нь 51 хувийн саналыг аваад 65 суудал авна.
Холимог нь дээрх хоёрыг хольчихож байгаа хэрэг.
Мажоритарыг онцолж хэлэхэд энэ тогтолцоо нь ерөнхийлөгчийн засаглалтай орны ерөнхийлөгчийн сонгууль шиг. Хоёр хүн өрсөлдлөө гэхэд 51 хувийн санал авсан нь шууд ялаад мөрийн хөтөлбөрөө нөгөөхтэйгээ хуваалцахгүй, хамтарч ажиллахгүйгээр дангаараа төрийг барьдаг. Өөрөөр хэлбэл сонгогчдын дөнгөж 51 хувийн саналыг авсан мөртөө 100 хувь ялж байна. Жишээ нь Байден 51 хувиар ялаад эрх мэдлийнхээ 49 хувийг Трампад өгөхгүй. Тэр бүгдийг авна.
Пропорциональ бол тийм биш. Пропорциональ нь дээрх жишээгээр бол Трамптай 49 хувиа хуваалцана. Тийм болохоор парламентийн засаглалтай улсад пропорциональ тогтолцоо тийм ч сайхан биш. Учир нь 3 нам ойролцоо суудалтай боллоо гэхэд олонх гэж байхгүй. Арай олон суудалтай нь засгийн газраа байгуулах гэхээр нөгөө хоёр нь хамтраад олонхын санал хураагаад унагаачихдаг. Ингээд эвслийн ЗГ байгуулахаас аргагүй болдог. Гэтэл стандарт бус эвслийн ЗГ (хоёр намын хамтарсан засаг) ажиллахад хэцүү. Мөрийн хөтөлбөрөө нэгтгэх хэрэгтэй болно.