"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Рэгзэдмаа

Одон орон хүний хувь тавилантай холбогддог эсэх?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-12-16T18:45:24+08:00

    Оддын байршлаар илэрхийлэх гэдэг. Астрологи буюу өрнийн зурхай. Шашин, шинжлэх ухаанаар талцдаг шиг маргаантай сэдэв. Өрнийн зурхай бараг л хүн төрөлхтний үүсэлтэй зэрэгцэн бий болсон (гэхдээ МЭӨ 16-р зууны Бабилоны соёл иргэншилтэй холбоотой). Бабилончууд нарны аймгийн гаригуудыг янз бүрийн Бурхад болгосон байдаг. Жишээ нь Бархасбадь гаригийг Мардук бурхан (Тэнгэрийн хүү) гэх мэт. Дараа нь МЭӨ 5-р зууны Грекийн (Эллинизмийн үе) астрологичид нь  ордуудыг бий болгон төрсөн жилийн мөчлөгөөр тухайн хүний зан авирыг тодорхойлж түүгээр дамжуулан хувь заяаг урьдчилан харах гэж оролддог болсон.

    Өөрөөр хэлбэл нэгдүгээрт ордууд нь алс холын одууд байх бөгөөд илүү хол эсвэл ойр байрлаж байгаагаас үл хамааран дэлхийг харах өнцөг болгож буй. Хоёрдугаарт ойролцоо өдөрт төрсөн хүмүүсийн ирээдүйг харах гэхдээ нарны аймгийн гаригуудын (дэлхийг оролцуулаад) байршлыг хардаг байна (нэгэнт алс холын оддын байрлал өөрчлөгдөхгүй харин бүхлээрээ эргэлдэх учраас).

    Өрнийн зурхайд итгэдэггүй хүмүүс астрологийг хуурамч, гуйвуулсан, дүр эсгэсэн шинжлэх ухаан гэж үздэг бол итгэдэг хүмүүс болохоор хүний хувь заяа нарын аймгийн гаригуудын хөдөлгөөнтэй шууд хамааралтай гэх ба тэдгээр гаригуудын таталцлын хүч (гравитаци) бидний амьдралд нөлөөлж байдаг гэдэг (сар нь далайн түвшинг ихэсгэж багасгадаг, хүний биеийн 70 хувь ус учраас бидний биед ч бас тодорхой хэмжээгээр сарны байршил нөлөөлнө, дэлхий нь нарыг зууван хэлбэрээр тойрдог ба наранд ойртон очихдоо хурд нь ихэсдэг (тэнхлэгээ ч мөн хурдан эргэдэг), Бархасбадь гариг нь дэлхий руу солир унахаас хамгаалж өөр рүүгээ бүгдийг татдаг, гадаргуу дээрх шуурга өөрчлөгддөг, наран дээр дэлбэрэлт үүсдэг, хар толбо нь ихэсдэг багасдаг. Энэ бүх үйл явдлууд, өөрчлөлтүүд бидний бие организм, зан араншинд нөлөөлдөг гэнэ).

    Харин миний хувьд бол судлаачид (Карл Юнг, Бернард Сильверман, Мишель Гоклен) сонгож авсан бүлэг хүмүүсийн (10 мянга орчим) дунд астрологийн туршилт явуулсан байдаг боловч нотлогдоогүй гэдэг (Ангараг гаригийн нөлөө буюу ирээдүйд шилдэг тамирчин болно гэдэг таамаг байсныг ч үгүйсгэсэн байна). Бас эрдэмтэд Дэлхийн ван гаригийг дөнгөж 1930 онд илрүүлж нарны аймгийн 10 дахь гаригаар бүртгэсэн байхад өрнийн зурхайчид түүнийг зурхайдаа ашиглаагүй (эсвэл ашиглахыг хүсээгүй) өдийг хүргэсэн гэхээр астрологичид ерөөс хөгждөггүй болж таарч байна. Үүн дээр би дүгнэлт хийгээд өрний зурхай нь бидний хувь тавиланд нөлөөлөхгүй, ирээдүйг урьдчилан харахгүй гэе.

Хариулт үлдээх