Монгол бичиг рүү шилжих хэрэгтэй юу?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Хэрэв энэ вэбсайт уйгаржин монгол бичгээр хийгдсэн бол ямар харагдах байсныг төсөөлөөд үз. Смарт гар утас ба түүний системийн программ нь анхнаасаа хэвтээгээр бичихээр зориулагдсан. Хэрэв бид уйгаржин монгол бичгээр энэ технологийг ашиглах гэж оролдвол бүтэлгүйтэх нь гарцаагүй билээ.
Өвөрмонголчуудын ашигладаг bainu апп дажгүй сайн л болсон байна лээ. Монгол бичгээрээ уншиж чаддаг бол асуудал биш гэж бодож байна.
Үндэстэн улс (Америк шиг олон үндэстний нэгдэл биш, Испанийн колони байсан Мексик биш, Португалийн колони байсан Бразиль биш харин Орос, Герман, Япон шиг дан үндэстэн улс) өв, соёлоо хамгаалан хөгжүүлэх ёстой. Өөрийн гэсэн онцлог бүхий зүйлтэй байна гэдэг бол бахархал. Тухайн улс нь олон улсын тавцанд жижиг ч гэлээ тодорч харагдах боломжтой, том гүрнүүдийн соёлын дайралтад авсан биш уламжлалт соёлтойгоо үлдэх нь угаасаа сүртэй. ЮНЕСКО дэлхийн улс орнуудад хандаж соёлын өвийг хамгаалах, сэргээхийг уриалдаг. Сөнөсөн, устаж алга болсон бичиг үсэг, хэл болон бусад соёлын өвүүдийг сэргээхийг дэмжинэ гэж байна.
Харамсалтай нь бид Славянчуудын (бүр нарийн яривал Болгараас гаралтай) кирилл (крилл биш) үсэгт гүнзгий орсон.
Уйгаржин монгол бичиг гэж нэрлэдэг шалтгаан бол тэр уйгар гаралтай учраас тэр. Уйгарчууд араб бичгийг босгоод авчихсан хэрэг. Манж нар ч уйгар бичгээр бичдэг байсан. Ер нь төв азийн нүүдэлчдийн бичиг байсан гэх юмуу. Араб, Хятад хоёр том соёлын дунд байхдаа бичиг үсэггүй байж байгаад Япон, Солонгос хоёр Хятадын соёлд автан ханз үсгийг авч хэрэглэхэд Монгол нь өөрийн гэсэн бичиг үсэгтэй болно гэж шийдээд араб үсгийг босгоод авчихсан (уйгарчуудыг тухайн үеийн Монголыг бүрдүүлэгч нэг хэсэг байсан гэвэл) гэж боддог. Харин Япон, Солонгос нэлээд сүүлд өөрийн гэсэн бичиг үсэг зохиогоод хэрэглэж эхэлсэн ч одоо болтол хятад ханзаас бүрэн татгалзаж чадахгүй явна.
Хуучин монгол бичгээ сэргээхийн тухайд цаг нь арай болоогүй байх. Бид эхлээд эдийн засгаа өөд нь татаж иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлчихээд кирилл үсгээс татгалзах тухай ярилцах хэрэгтэй гэж бодож байна.
Шилжихэд бэлэн биш.
Эхлээд Монгол бичгээ өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх хэрэгтэй.
Цахимд ашиглах хэрэгтэй. Даан ч юникод асуудалтай. Хувийн хэвшлээ санхүүжүүлээд гялс шийдэх ёстой асуудал юм даа.
Монгол бичиг үсэгтэй насанд хүрсэн хүний тоо хүн амын 80-90% хүртэл кириллтэйгээ хослуулаад явсан нь дээр.