Лус, Савдаг үнэхээр оршдог эсэх?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Савдагтай гэх хотоос холгүй нэгэн төгөл байдгийг мэдэх юм байна. Эргэн тойрон олон айлууд бий. Хаана гэдгийг нь хэлэх шаардлагагүй байх. Тэндээс мод бэлдсэн хүмүүс золгүй явдлаар нас барцгаасан гэж ярьцгаадаг л юм. Тэр төгөл хүний гар хүрээгүй, маш шигүү ургасан, бүр малын хошуу ч хүрээгүй, хуурай модноос нь ч түүгээгүй. Дундуур нь яваад үзэхэд аймшигтай, харанхуйгаас гадна баавгай амьдардаг юм болуу гэмээр (том хар нүхнүүд тааралддаг болохоор тухайн үед тэгж бодсон юм), маш их шумуултай. Нэг үгээр бол "ширэнгэ".
Дараа нь би тэр төглийг хамгаалж үлдээхийн тулд тийм цуурхлыг хэн нэг нь эсвэл хэсэг хүмүүс үүсгэсэн гэдгийг ухамсраараа ойлгосон юм. Тэгэхгүй бол хэдийн халзан ам болох байлаа гэж. Хажуугаар нь булаг (рашаан ч гэдэг) урсдаг байсан, миний мэдхээр. Хэрэв тэдгээр моднуудыг Баянзүрх уулыг халзалсан шигээ тайрсан бол тэр булаг ширгэж алга болох байсан юм. Зөөлөн хуулиас хүмүүс айдаггүй юм байна. Харин амь настай нь холбоотой бол айдаг бололтой. Энэ зүгээр миний бодол.