Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Кофе нь кофеин гэдэг бодис агуулдаг. Цай ч кофеин агуулдаг (гэхдээ кофег бодвол арай бага агуулдаг). Энэ бодис мэдрэлд нөлөөлдөг. Тааруулж хэрэглэвэл муу биш. Харин хэтрүүлбэл сэтгэл санааг тайван бус болгоно. Эхлээд уухад тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ, дараа нь сэргээнэ тэгээд илүү их уухаар эсрэгээрээ стресс болж хувирдаг. Адреналин ялгаруулж зүрхний цохилтыг түргэсгэж хүнийг үргэлжийн дайн тулааны бэлэн байдалтай болгочихоор тэгэх нь аргагүй. Бодисын солилцоог хурдасгаснаар хүн төдий хэмжээний идэвхтэй, хөдөлгөөнтэй, завгүй байхгүй бол бие махбод, мэдрэлийн (доод тархины) цаг нь (хурдан, нөгөө нь удаан болж) хоорондоо зөрчилдөн бачуурах, байж ядах сөрөг нөлөөтэй. Зарим хүмүүст кофе огт зохидоггүй нь тухайн хүний бие организмийн онцлогтой холбоотой нь мэдээж. Таашаал авах бүү хэл кофег бие нь гадагшлуулах гээд эсэргүүцэн тэмцээд байдаг. Кофег шингээх чадвартай байлаа ч болгоомжтой хэрэглэхгүй бол дэмий юманд догдлох, ихээр шээж шингэний дутагдалд орох, нүүр хуурайшиж харлах, бүр хий юм сонсох, хагас дутуу (өнгөцхөн) нойрсох, зүүдэхдээ чанга ярих гэх мэт гаж нөлөөтэй.
Уг хэрэглэх зориулалт нь биеийн хөшсөн, нойрмог, унтаа, үхээнц байдалтай эд эсүүдийг сэргээх юм. Эд эсийн нөхөн төлжилт хурдтай явагдах нь тийм ч муу биш. Идэвхгүй эд эсүүдийг устган гадагшлуулж амь эд эсүүдээ хөдөлгөөнд оруулан ажиллуулах нь зөв. Тийм болохоор тааруулж хэрэглэвэл эрүүл мэндэд муу биш харин ч маш сайн гэж хэлмээр байна даа.
Кофег дангаар нь (хараар) хэрэглэх хамгийн зөв. Кофе, сүү хоёр зохицож чаддаггүй (шингэцийн хувьд ч, таван цулын ажиллагааны хувьд ч). Сүү удаан шингэдэг (сүүг задлах хэрэгтэй болно (усыг нь нэг талд ээдмийг нь нөгөө талд)), бөөрөнд ачаалал өгдөг, зарим хүн сүүг шингээж чаддаггүй (тэрийгээ өөрөө ч мэддэггүй (биеэр нь гөвдрүү туурч амьсгал нь хүндэрч байгааг анзаардаггүй (сүүний хөнгөн харшил юм даа))). Сүү бол тийм ч энгийн ундаа биш, болгоомжтой хэрэглэх ёстой хүнсний нэг төрөл гэж би хувьдаа үздэг. Элсэн чихэр бол бүр эсрэг үйлчилгээтэй. Кофе нь тураах нөлөөтэй бол сахар таргалуулдаг. Сахар нь хүний биеийг хог новшоор дүүргэдэг. Бид нүүрс ус (гурил, будаа, төмс) их хэрэглэдэг, харин тэдний ихэнх нь (бүгд байх магадлалтай) цусан дахь сахарын хэмжээг (глюкоз) ихэсгэдэг. Кофе, сүү, сахар гурав нийлэхээрээ гэдэс дотор шамбалын дайн явагдана. Өнөөх бидний дуртай капучино, латте бол сайхан амтаас хэтрэхгүй маркетинг. Капиталист нийгэмд бид бүгд маркетингийн золиос болох магадлалтай гэдгийг санаж явах хэрэгтэй. Сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм болгон руу гүйгээд байж болохгүй гэж байна.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт