Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Түүхэн хот. Ромын эзэн гүрний нийслэл (330 - 1453 он). Европ, Азийг холбодог, өнөөгийн Истанбул хот. Босфорын хоолойн баруун тал нь Европ, зүүн тал нь Ази тив болдог. 1930 оныг хүртэл хуучин нэрээрээ буюу Константинополь байв.
Хотыг Византын (Зүүн Ромын) эзэн хаан Константин өөрийн нэрээр нэрлэж бүтээн байгуулалт хийн эдийн засаг, улс төр, соёлын төв болгон хөгжүүлснээр Ойрхи Дорнод болон Европын хамгийн том хотуудын нэг болсон гэдэг. Константинополь - Константины хот. Худалдаа наймаа хийхэд тохиромжтой байршилтай, Хятадын торгоны зам ч үүгээр дамжин өнгөрдөг байж.
Гадны түрэмгийлэгчид Константинополь хотыг эзлэхээр олон удаа оролдож байсан ба эхний удаад 626 онд кавказ, слав, персүүд нийлэн довтолоод эзэлж чадалгүй буцсан, 674 онд арабууд хөлөг онгоцоор ирж хотыг бүслэн байлдаад хэн ч ялаагүй тул энхийн гэрээ байгуулсан, 692 онд арабууд дахин хотын хэрмийг нэвтлэх гэж оролдсон ч чадалгүй бут цохигдсон. Эдгээр үйл явдлууд нь Исламын халифатыг буюу тухайн үеийн нэгдмэл Араб улсыг, эсвэл ерөөс исламын шашныг Европ руу нэвтрэхээс хамгаалсан гэж зарим түүхчид үздэг. Гэвч эцэст нь Османы туркуудын олон удаагийн дайралтын үр дүнд 1453 онд бүрэн эзлэгджээ.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт