Инфляци яг хэнээс болон юунаас болж үүсдэг вэ? Юм бүхэн нэг үнээрээ байхад инфляци үүсэхгүй биз дээ. Борлуулагчдын ашиг сонирхолоос болоод байна уу?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Хэрэглэгчдээс болж үүсдэг. Иргэдийн ашиг орлого нэмэгдэхийн хэрээр тэдний худалдан авалт өсөх нь мэдээж. Худалдан авалт өснө гэдэг бараа үйлчилгээний эрэлт нэмэгдэхийн нэр. Тэгэхээр эрэлт нэмэгдэнгүүт компаниуд ашгийн төлөө бараа үйлчилгээнийхээ үнээ өсгөчихдөг. Үр дүнд нь инфляци бий болно. Төр нь төв банкаараа дамжуулан бодлогын хүүгээ өсгөх замаар мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлаж инфляцийг барьдаг.
Юм бүхэн нэг үнээрээ байвал инфляци үүсэхгүй. Гэхдээ эдийн засаг өсөхгүй. Эдийн засгийг инфляци өсгөдөг. Өөрөөр хэлбэл инфляци тодорхой түвшинд байх нь ашигтай. Учир нь зээлжилт нэмэгдэж компаниудын үйл ажиллагаа идэвжиж, хөрөнгө оруулалт болон ажлын байр нэмэгддэг жамтай. Төр засаг эдийн засгаа өсгөхийг чухалчилдаг нь татварын (төсвийн) орлогоо нэмэгдүүлэхийг хүсдэгтэй холбоотой. Мөнгө хэвлэж эдийн засагт нийлүүлдэг ч гол нь түүнийг даах чадвартай хүчирхэг эдийн засагтай байх ёстой. Хүчирхэг эдийн засаг гэж валютын нөөц ихтэй байхыг хэлнэ.