Дэлхийд ямар чадвар хэрэгтэй вэ? Юу хийвэл гайгүй амьдрах боломжтой вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Мөнхийн эрэлт хэрэгцээтэй хэдэн ажил бий. Дайн болж дэд бүтэц сүйрвэл эрүүл мэнд, хөдөө аж ахуй, барилга (тайван цагт ч ялгаагүй). Өөрөөр хэлбэл эмч, сувилагч, хүнсний технологич, зам болон барилгын инженер ба түүнтэй холбогдох бусад мэргэжил (гагнуурчин, оператор гэх мэт). Бусад нь бол бүтээн байгуулалтаа дагасан шаардлага. Тэдгээр нь гоо сайхан, маркетинг, харилцаа холбоо. Мэдээж дээрх салбаруудыг задлавал урт жагсаалт болно.
Эрэлт хэрэгцээг дагаад цалин нэмэгддэг учраас судалгааны газруудаас гаргасан дүн цалингийн хэмжээгээр гарч байдаг. Гэхдээ улс орноос хамааран янз бүр. Ихэвчлэн технологи давамгайлдаг. Миний ойлгож байгаагаар энэ нь Элон Маскийн "Чадварлаг (уг нь бол "ухаантай" гэсэн л дээ) хүмүүсээр багаа бүрдүүл" гэдэгтэй холбоотой байх. Эндээс компаний удирдлагууд юу хүсдэг нь харагдаж байна. Тэд ажилтан сонгохдоо ихэнх цаг, эрч хүчээ зарцуулдаг гэнэ. Түүний санаа бол мэдлэг мэдлэг, бас дахин мэдлэг. Дээр нь хувийн зохион байгуулалт нэмэгдэх нь ойлгомжтой. Эндээс нэг онол гарч ирнэ. Тэр нь ажилчин анги мундаг удирдлагагүйгээр юу ч бүтээхгүй гэдэг зүйл. Толгой нь суудлаа олохгүй бол хөл нь гүйдлээ олохгүй тараад алга болдог аж. Тийм учраас сайн зохион байгуулагч, мэдээлэл боловсруулагч, технологич, хүний нөөцийн менежер, сүлжээний инженер, эмч, сувилагч, багш нарт өндөр цалин амлан булаацалддаг гэж. Компаниуд өөрсдийгөө хүчирхэгжүүлэн системчлэх гээд байна л даа. Компани гэж эцсийн эцэст хүмүүс л юм. Гэхдээ тэр нь зүгээр л хүн сүрэг байж болохгүй нь мэдээж. Компаниудын үйл ажиллагаа доголдож эхлэх үед нэг бол тэд ойр ойрхон хурал хийнэ, сургалт зохион байгуулна, үгүй бол ажилчдаа халж солино. Үргэлж 5, 10 жилийн цаадахыг харж явдаг байх ёстой болдог. Тэгэхгүй бол нэг л мэдэхэд хоцорчихсон байдаг. Байнга сайжирч, сурч, түвшингээ ахиулж байхыг нөхцөл байдал шаардаад байдаг. Нэгэн хэвийн байна гэдэг нь ухарч байгаатай агаар нэг юм.