"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-12-23T21:40:52+08:00

    Давс асгаснаар муу зүйл тохиолдоно гэдэг бол Эртний Ромоос эхтэй мухар сүсэг. Давс тэр үед ховор байсан бөгөөд давсыг Ромын цэргүүд биедээ авч явдаг байсан ба зарим тохиолдолд мөнгөний оронд хэрэглэж өөр хоорондоо эд зүйл солилцохдоо давсаар тооцоо хийх явдал их байсан гэх. Түүнчлэн давс нь огт муудаж чанараа алддаггүй гэдэг утгаар нь давсыг нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгодог байж. Давс асгасан тохиолдолд дайсагнаж байна, тангараг тасарч байна гэж хүлээж авах магадлалтай гэж. Энэ үзэл цаг хугацааны турш Баруун Европт шашны ноёрхлын үед мухар сүсгийн шинжтэй болж тархан өнөөг хүртэл хүмүүсийн сэтгэлд хоногшсон байна.

    Давс асгасан бол тэр давснаас хэсэгхэн чимхэж аваад зүүн мөрөө давуулж цацах хэрэгтэй гэдэг. Тэгвэл тэнд муу ёрыг зөгнөн нуугдаж буй чөтгөрийн нүүрийг онох бөгөөд чөтгөр зугатаана гэдэг бол ердөө давс асгасандаа харамссан сүсэг бишрэлтэй хүмүүсийг тайвшруулах бас нэг мухар сүсгийн зохиомол зан үйл юм. Тэгэхээр асуултын хариу бол давс асгарахад муу зүйл тохиолддоггүй.

Хариулт үлдээх