"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-10-18T21:48:28+08:00

    Гоо бүсгүйн тэмцээний ялагчийг хараад хэлж болно. Гэхдээ зөвхөн гадаад төрх биш байх. Гоо сайхны стандарт гэж байхгүй. Харин тренд гэж байгаа гэж бодож байна. Цаг үе өөрчлөгддөг. Хүмүүсийг аливааг харах өнцөг, үнэлэмж үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Өнөөдөр сайхан, хөөрхөн, гоё, зөв гэж тооцогдож байсан зүйл маргааш нь биш болдог. Яагаад гэвэл цаг хугацаа хийсвэр биш. Тэр гарт баригддаг, нүдэнд харагддаг, үнэртэй зүйл аж. Цаг хугацааг мэдрэхийн тулд чи амьд байх шаардлагатай. Амьд байгаа бол чи өөрчлөгдөж байгаа. Чиний сонирхол, ухаан санаа өөрчлөгдөнө.

    Тийм болохоор гоо бүсгүй бол түр зуурын зүйл. Шүүгч нар стандарт мөрдөж байгаа нь ойлгомжтой. Олон нийтийн шаардлага бол угаасаа стандарт. Нүд, хөмсөг, хамар, үс, хөл, бөгс нь ийм тийм байх ёстой гээд л. Үнэндээ тэдгээр нь ямар байх нь хамаагүй зүйл юм. Эрүүл хүн болгон сайхан харагддаг (уянгын халил биш). Өвчиндөө шаналж байгаа хүн л царай алддаг. Тэр байтугай хөгшин хүн ч муухай харагддаг юм биш. Гоо сайхны байгалийн стандарт угаасаа байдаггүй учраас дурлал сохор мэт санагддаг. Хүн болгоны гадаад төрх өөр, бас дотоод хүн нь бас давдагдашгүй.  Тийм болохоор гоо сайхны стандарт тогтооход нь шударга биш. Хүмүүс бүгд үзэсгэлэнтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл бүх бүсгүйчүүд гоо бүсгүй.

    Гадаад гоо сайхнаас гадна мэдээж дотоод гоо сайхан чухал. Магадгүй хамгийн чухал нь. Дотоод гоо сайхан гэж юу гэхээр зан үйл нь мөн тухайн цаг үедээ олонхид таалагдах учиртай (эсвэл хэн нэгэнд). Хэрэв ямар нэг сэдэв дээр санаа нийлэхгүй бол таалагдахгүй. Заавал санаа нийлэх албагүй, гэхдээ санаа нийлэхгүй байсан ч таалагдаж бас болно. Тийм болохоор шүүгч мөн л олонхын санаа бодлыг харж шийдвэр гаргадаг. Харин хууль бол өөр л дөө, олонх юу гэж үзэх нь хамаагүй. Хуулинд юу гэж заасан байна, тэрүүгээр л шийднэ.

    • 0
    2022-05-15T02:41:24+08:00

    Нас залуу эрүүл хүмүүс бүгд үзэсгэлэнтэй. Гоо бүсгүй бол тэдний л нэг. Гэхдээ энэ тийм ч чухал биш. Загвар өмсөгч, фотомоделиуд гоо сайхнаа ашиглан мөнгө олдог. Бизнес юм. Тэгвэл эдгээр бизнесүүд яагаад ашиг орлоготой байна вэ гээд бодоод үз. Яагаад гэвэл хүмүүс нүдээ хужирлах дуртай. Нүдээ хужирлах нь үнэндээ сайн ч биш, муу ч биш. Харин эрчүүд эмэгтэй хүний гоо сайханд автвал зовлонд унадаг. Бараг бүх шашинд ингэж сургасан байдаг. Эргэн тойронд болж байгаа үйл явцаас авахыг нь аваад хэрэггүйг нь хаяж чаддаг байх хэрэгтэй (ялангуяа толгойноосоо). Ер нь бол хүний нийгэмд хэрэггүй зүйл хэрэгтэйгээсээ их байдаг юм.

Хариулт үлдээх