Гар утасны радио долгион тархинд хавдар үүсгэх үү?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Тийм болгоомжлол, айдас, цуу яриа одоог хүртэл байдаг боловч судалгаануудаар ерөнхийдөө няцаагдаад эхэлж байгаа. Гар утсанд ашиглагддаг радио долгиондоо биш хортой цацраг туяанд нь илүү санаа зовох хэрэгтэй байх. Цацраг туяа нь хүний тархинд хор хөнөөл учруулахуйц их биш (өчүүхэн бага). Бидний эргэн тойронд буй цахилгаан бараа, техник хэрэгслүүд (ялангуяа өндөр хүчдэлийн шон, кабелиуд) их бага хэмжээгээр цацраг туяа ялгаруулдаг. Тэр бүү хэл цэвэр онгон байгаль дээр ч бий (хөрс, чулуу, усанд). Хамгийн гол түүний хэмжээ юм. Зөвшөөрөгдсөн хэмжээ (хүний организм жил бүр хүлээн авах стандарт хэмжээ (нэгж)) гэж байдаг. Тэр хэмжээнд хүрэхгүй. Харин радио долгион бол угаасаа хаа сайгүй (FM радио, зурагтны антен, алсын удирдлага (нүдэнд үл үзэгдэгч гэрэл юм даа (ямар ч гэрэл бас адилхан долгион))). Гэхдээ судалгаа дуусаагүй, үргэлжилж байгаа. Одоогийн байдлаар тархинд хавдар үүсгэдэг гэх баримт алга байна.
Харин тархи хөгжих явц үргэлжилж буй хүүхдүүдийн тархинд яаж нөлөөлж болох тухай судалгааны дүнгүүд бий. Тархи нь бодож сэтгэхдээ энерги ялгаруулж долгион үүсгэдэг гэж эрдэмтэд баталдаг. Тэгвэл гар утасны цацраг туяа, радио долгион тархины үйл ажиллагаанд яаж нөлөөлж болох талаар, ялангуяа ой санамжид тодорхой хэмжээгээр нөлөөлж болох эсэх дээр идэвхтэй судалгаа хийж байгаа юм байна. Хүүхдүүдийн ой санамжид нөлөөлдөг байж магадгүй гэсэн дүгнэлт одоогоор гараад байна. Дээр нь нэмээд гар утсаараа их хэмжээний мэдээлэл өдөр тутам авах болсноор ядаргаанд орж байна гэдэг. Энэ хоёроос илүү айхтар цочирдуулсан мэдэгдлүүд шинжлэх ухаан академиудаас ирээгүй л байна.
Өвчин үүсгэдэг ч гэж батлаагүй, үүсгэдэггүй ч гэж батлаагүй. Хэрэглэж байгаа зориулалт, ялангуяа интернэтээр өдөр шөнөгүй үнэн худал элдэв үйл явдал, үзэл ухуулаг, зар сурталчилгаа, болсон болоогүй яриа, өгүүллэг уншиж хэрүүл, маргаан, зодоон, аудио, видео бичлэг үзэн тархиа дэлбэлж байгаа байх. Бага мэдвэл бөх нойрсоно гэж орос ардын үг бий, тэр л болж байгаа байх. Гэхдээ бага мэддэг бол богино наслана гэх утгатай сургааль бүх үндэстний ардын үгэнд байгаа гэдэгт би зуун хувь итгэлтэй байна. Гар утас бол холбооны хэрэгсэл. Хүмүүс хоорондоо холбогдоно гэдэг нь гарцаа байхгүй тэд мэдээлэл солилцох болно. Их мэддэг нь бага мэддэгтээ тусална биз, яадаг юм. Энэ тийм муу зүйл биш. Сайн талаас нь энийг бас харж болно. Бие биенийхээ алдаа дутагдлыг зоригтой хэлж байх нь зөв. Үүний хажуугаар бас бид хоорондоо соёлтой харьцаж сурч байна, хүлээцтэй тэвчээртэй болж байна. Хуучны цаг үе шиг жалга жалгандаа эзэн, дов довондоо ноён байгаад байвал бид улам тэнэг, мангуу болох байсан биз.