"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2022-11-28T18:27:54+08:00

    Ялгаатай. Гадаа гүйх үед хүрээлэн буй орчин хөдөлгөөнд орж нүдний эсүүдийг баясгана. Тодруулбал хорвоо ертөнц нүдний хоёр талаар жирэлзэн өнгөрч урд байгаа зүйлсийн дүрс ойртох тусам томорно, чихний харалдаа байрлах тархины энерци мэдрэх механизм ажиллагаанд орно. Тэдгээрийн үр дүнд мэдрэлийн эсүүд (нейрон) идэвхжиж түүний нөлөөгөөр дофамин зэрэг эерэг гормонууд ялгарч илүү эрч хүчтэй, өөртөө итгэлтэй болж стресс багасна. Сэтгэл судлаачдын зөвлөснөөр хүн хол ойроос үл хамааран нэг газраас нөгөөд шилжин явж байх ёстой гэнэ.

    Хөдөлгөөнгүй байрандаа гүйхийн сул тал бол фитнессийн гүйлтийн зам дээр эргэлт хийх, хурдаа огцом бууруулах зэрэг үйлдэл хийдэггүй учраас хөлний дотор болон захын булчингууд ажиллахгүй. Булчингууд буруу хөгжинө гэсэн үг. Буруу хөгжсөнөөр жинхэнээсээ гүйх үед унаж бэртэх магадлалтай. Бас байшин дотор хүчилтөрөгч дутагдаж болно. Хичнээн агааржуулалт сайн байгаад гадааг яаж гүйцэх вэ. Амьсгаадах бол организм хүчилтөрөгч нэхэж буйн шинж. Хэрэв хангалттай хэмжээний хүчилтөрөгч авч чадахгүй бол гүйсний дараа толгой эргэж булчингууд янгинаж өвдөх болно.

Хариулт үлдээх