"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-12-20T14:07:30+08:00

    Энэ тухай би сайн мэдэхгүй ч аура гэж нэгэн төрлийн энерги гэж бодож байна. Шинжлэх ухаан үүнийг барин тавин нотлож чадахгүй. Гэхдээ оршин байдгийг онолын хувьд эргэлзээтэй, маргаантай (эхлэл нь амжилттай ч төгсгөл нь мухардалтай, эсвэл алдаатай, ямар нэг зүйл дутдаг, тэнцдэггүй) баталдаг ч илрүүлж чаддаггүй, гэхдээ орхигдуулж болдоггүй тийм зүйл (хүч) энэ ертөнцөд олон бий. Тухайлбал сансрын орон зайн хар матери, хар энерги эсвэл бүр параллель ертөнц гэж ярьдаг ч илрүүлэх боломжгүй. Аура бас тийм. Миний хувьд аура бол амьтан болон хүний биеийг бүрхсэн хуяг гэж ойлгоно. Чөмөг, яс, шөрмөс, булчин, өөх, арьс, аура гэсэн дарааллаар. Цааш үргэлжилж ч болно.

    Аура яаж ажилладаг вэ гэвэл эхлээд энэ нь сэтгэл санаатай холбоотой. Мэдээж сэтгэл санаа тайван бол аура илүү хүчтэй байна. Сэтгэл санаа тайван байхын тулд тухайн хүний бие организм эрүүл байх ёстой. Харин бие организм эрүүл байхад аура хүчтэй байх шаардлагатай гэвэл энэ хоёр харилцан хамааралтай гэсэн үг.

    Хүн бол нийгмийн амьтан (бүр генетикийн түвшинд). Ганцаар сайхан амьдрах боломжгүй. Нэг хүний байдал нөгөө хүнээс үргэлж хамаарч байдаг (бие махбод, сэтгэл зүйн хувьд ч тэр). Өөрөөр хэлбэл хүмүүс хоорондоо салшгүй холбоотой. Үүнд аурагийн гүйцэтгэдэг үүрэг их гэж боддог. Жишээ нь хэрэв та хөрштэйгээ таарамж муутай бол сөрөг сэтгэгдэл зогсолтгүй дагана. Та мартсан байж болох ч оюун санааны мухарт хадгалаастай байх ба таны амралт, нойр, өдөр тутмын зан үйлд нөлөөлж байдаг гэвэл аура хэврэгшиж байгаагийн шинж. Нэн даруй эвлэрэх арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн үг.

Хариулт үлдээх