Айл хүүтэй болох үнэхээр шаардлагатай юу? Тийм бол яагаад?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Хүүтэй болно гэсээр байгаад 8 охинтой болсон айлыг мэднэ. Мэдээж олон охинтой болъё гэж бодоогүй нь ойлгомжтой. Бүр охинтой болохыг хүсээгүй ч байж болно. Гэвч эсрэгээрээ болсон. Энэ жаахан тэнэглэл биш үү. Надад бол тэнэглэл шиг санагдаад байгаа юм. Казино шиг дээ. Хар дээр бууна гээд шидээд байдаг. Гэтэл улаан дээр дараалаад 10 удаа ч буухыг хэн байг гэх юм. Одоо тэр олон охидоо яах вэ, насанд хүргээд айлын эхнэр болгох. Өөр арга байхгүй.
Дээр үед эмэгтэйчүүд нөхөрт гараад зогсоо зайгүй төрчихдөг байлаа. Тэгээд хүүхдүүдийнх нь тал нь ямар нэг өвчнөөр үхчихдэг байв. Ихэвчлэн элдэв гэдэсний өвчнөөр гэдэг. Бохир заваан орчинд амьдрахаас гадна шинжлэх ухаан хөгжөөгүй байв. Хүү бол үнэхээр хэрэг болдог байв. Учир нь эр хүний хийх ажил мундахгүй. Эцэг нь нэг мэдэхэд хөгширчихнө. Өдөр болгон нэг юмаа аргацаасан байдалтай ямар ч ахиц дэвшилгүй хийгээд байхад амьдрал доройтох нь ойлгомжтой. Наанадаж юм өргөхөд нөгөө талаас барьж байх хүн хэрэгтэй биз дээ. Хүү байхгүй бол эр хүний ажлыг аль нэг охин нь хийхээс аргагүй болно. Нөгөө охин нь хүнд хүчир ажил хийсээр байгаад эр хүн шиг төрхтэй болчихдог. Эр эм нь мэдэгдэхгүй. Хөдөө тийм болчихсон охидууд зөндөө л байна. Эмэгтэй хүн уг нь ээжтэйгээ гэрийн ажилд суралцаад (оёж нэхэх, хоол хийх) гоо сайхандаа анхаараад нөхөрт гарахад бэлдээд сууж байх ёстой байтал аавдаа тусалж гүйсээр нүүр ам нь нар салхинд идэгдээд будаа болдог юм байгаа биз дээ.
Одоо бол та нар мэдэж байгаачлан цаг үе хачин өөр болсон. Та нарт утгагүй сонсогдож магадгүй гэхдээ хүү, охин ямар ч ялгаагүй болсон. Өмсөж зүүдэг, хэрэглэдэг зүйлс нь ч адилхан. Хоёулаа бизнес эрхэлээд амьдралаа өөд татаад явчихна. Мөнгө л олж чадаж байвал одоогоор гэрийн ажил буюу хуучнаар ар талын аж ахуйн ажил ямар ч асуудалгүй. Магадгүй бүр хүү нь илүү яршиг төвөгтэй байж мэднэ, өнөө цагт. Бараг хэрэггүй шахам. Архи ууна, хэрэг төвөгт орооцолдоно, сургуулиа хаяна, өрөнд орно, их мөнгө нэхнэ гээд л. Гэхдээ би хүү, охины аль нэг нь илүү гэж байгаа юм биш. Үнэндээ ялгаагүй гэж л хэлэх гээд байна л даа. Өөр бодолтой хүмүүс мэдээж олон байгаа л байх. Тийм болохоор ичиж зоволгүйгээр сэтгэгдлээ үлдээнэ үү.