"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Тусламж

Асуулт хариултын зарчмаар сайтыг ашиглах зөвлөмжийг энд багцалсан. Нэмж асуух зүйл байвал бидэнтэй холбоо барина уу: email@asuulthariult.mn

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Нүүр хуудасны үндсэн гарчгийн доор байх Нэвтрэх гэсэн товчлуурыг дарна уу. Гар утаснаас хандаж байгаа тохиолдолд баруун дээд булангийн ☰ цэс рүү орж "Нэвтрэх", компьютерээс хандаж байгаа тохиолдолд баруун гар талын мөн "Нэвтрэх" гэсэн гарчигтай виджэтийг сонгон бүртгүүлэх боломжтой.

Нэрээ өөрчлөх боломжтой юу?

Боломжтой. Гишүүний булан хуудасны Хувийн тохиргоо цэсийг сонгож орон нийтэд "харагдах нэр"-ээ өөрчилж болно. Дашрамд: Таны бүртгэлийн нэр бусдад харагдахгүйгээс гадна түүнийг өөрчлөх боломжгүй. Учир нь тэр таныг бусдаас ялган вэбсайт руу нэвтрэхэд ашиглагдах код болж байгаа юм.

Имэйл хаягаа хэрхэн өөрчлөх вэ?

Хувийн тохиргоо хуудас орж бүртгүүлсэн имэйл хаягаа өөрчилж болно. Таны шинэ имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээх болно.

Хэрхэн асуулт нийтлэх вэ?

Хуудас бүр дээр дагах баруун доод булангийн харандааны дүрс дээр дарж "Асуулт нэмэх" хуудас руу шилжин асуултаа бичиж болно. Эсвэл гар утаснаас хандаж байгаа тохиолдолд баруун дээд буланд байх өөрийн профиль зураг дээр дарж орон Асуулт нэмэх, компьютерээс хандаж байгаа тохиолдолд баруун гар талын мөн "Асуулт нэмэх" товчлуурыг даран асуултаа нийтлэх боломжтой.

Хадгалсан асуултуудаа хаанаас харах вэ?

Хадгалсан асуултуудынхаа жагсаалтыг баруун талд байрлах "Гишүүдийн булан"-аас "Хувийн өгөгдлийн сан" цэсийг сонгож орон харж болно. Гар утаснаас хандаж байгаа тохиолдолд баруун дээд буланд байх өөрийн профиль зураг дээр дарж цэснүүдийг нээнэ үү.

Бүртгэлээ хэрхэн устгах вэ?

Баруун талд байрлах "Гишүүдийн булан"-аас "Хувийн тохирогоо" цэсийг сонгон орж блокийн баруун доод буланд байх "Бүртгэлээ устгах" товчлуурыг дарна. Гар утаснаас хандаж байгаа тохиолдолд баруун дээд буланд байх өөрийн профиль зураг дээр дарж цэснүүдийг нээнэ үү.