SportBet буюу мөрий тавьж ашиг олох боломжтой юу ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Энэ миний ойлголт л доо, хэрэв хар эсвэл цагаан бууна гэсэн "рулет" дээр хангалттай тооны оролдлого давтан хийвэл ойролцоогоор 50/50 магадлалтай бууна гэж. 1000 удаа шидэхэд барагцаагаад 400-600 удаа цагаан бууна. 40-60%, дундаж нь 50%. Хар нь бас адилхан. Тэгэхдээ дундажаар 4-6 удаа дараалан алдах эсвэл хожих боломжтой байх ба алдах тусам хожих магалдлал өсөж байдаг, мөн дараалан алдах тусам хожих магадлал өсөж байдаг. Үүнийг ертөнцийн тохиолдлын хууль гэдэг билүү санамсаргүйн онол гэдэг билүү сайн санахгүй байна. Тэгэхээр мөрийцөгчид, "Би 4 дараалан алдсан одоо би хожих учиртай." гэдэг, тэгээд бооцоогоо өсгөдөг. Тэд эхлээд бага мөнгөөр эхэлдэг, тэгээд геометрийн прогрессээр өсгөдөг. Дараалан алдах тусам хэд нугалж өсгөж тавьдаг гэсэн үг. Мэдээж спорт шиг үүнд олон жилийн туршлага болон мэдрэмж, зөн совин, өөртөө итгэлтэй байдал, сэтгэлийн тэнхээ нөлөөлдөг байх. Шинжлэх ухаан бол биш. Шинжлэх ухаан бол та юу тарина тэрийгээ л авна гэдэг бол харин спорт нь та хичнээн хөдөлмөрлөсөн ч, зөв хийсэн ч та авахгүй ч байж магадгүй гэдэг.