Cэтгэхүйн хөгжлөөс хэл яриа хамаарах уу? Эсвэл хэл ярианы хөгжлөөс сэтгэхүй хамаарах уу?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Аль аль нь. "Өндөг анхдагч уу? Тахиа анхдагч уу?" гэж асуух үед би эхлээд аль аль нь гэж хариулдаг. Үнэхээр аль аль нь юм хойно, нэг нь нөгөөгүйгээр бий болохгүй. Тэгэнгүүт асуултаас зугатаалаа гэдэг. Заавал аль нэгийг нь сонго гэвэл өндөг нь анхдагч гэнэ. Яагаад гэвэл өндөг нь бүтэцийн хувьд илүү энгийн, тахиа нь илүү төвөгтэй. Юмс энгийнээс төвөгтэй рүү шилжин өөрчлөгддөг жамтай. Төвөгтэйгээс энгийн шилжих процесс бол зүгээр л үр удмаа үлдээх үйл явц.
Тэгэхээр хэл ярианы хувьд бас л тийм. Хэл яриа бий болоогүй газар сэтгэхүй хөгжихгүй, сэтгэхүй хөгжөөгүй газар хэл яриа үүсэхгүй. Энэ хоёр бага багаар зэрэг хөгжинө, гэхдээ сэтгэхүй нь үндсэн капитал. Өөрөөр хэлбэл эхлээд аажмаар сэтгэхүй бий болж дараа нь хэл яриа үүсэн хөгжих бөгөөд дараа нь геометрийн прогрессоор дээш нуман хэлбэртэйгээр (хүснэгтээр бол) суга дэвших юм. Хүн төрөлхтний түүхэн хөгжил ингэж явагдсан. Эхлээд олон арван мянган жил байрандаа тонгочиж байгаад сүүлийн 6 мянган жил хурд нь бага зэрэг нэмэгдэж сүүлийн 200 жил үсрэнгүй хөгжсөн. Учир нь өнөөх хоёр бие биенээ дэмжээд эхэлсэн хэрэг. Ахмад үеийнхээ бүтээсэн баялаг дээр залуус нь суурилаад улам сайжруулаад яваад байсан. Биднийг эхээс төрөхөд эмнэлэг, сургууль, эм тариа, ном сонин бүгд байсан. Бид одоо тэдгээрийг нь улам хөгжүүлээд үр хүүхдүүддээ илүү дээр орчныг хүлээлгэн өгөх ёстой юм. Ийм учраас бид ахмад настнуудаа (өвөг дээдсээ) хүндлэх ёстой. Тэдэнгүйгээр бид юу ч биш.