12-р зуунд Англи улсад эрчүүдийг дайнд явуулахын тулд ямар татварын төрлийг шинээр бий болгосон бэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
12-р зууны үед Англид эрчүүдийг дайнд явуулахын тулд хульчгаруудын буюу "аймхайн татвар" гэж шинэ татварын төрлийг бий болгосон. Энэ нь дайнд явах дургуй, дайнаас зугатах шинжтэй байгаа эрчүүдэд ногдуулдаг татвар байсан. Татварын хувь их байсан учраас тэр татварыг төлснөөс илүү дайнд явсан нь илүү байсан. Энэ татварыг 1100-1135 оны хооронд бий болгосон бөгөөд ямар ч рыцар, эсвэл цэрэг, цэргийн татлагад орох естой иргэнд ногдуулдаг байсан. Мэдээж цэргийн татлагаас зайлсхийх, дайнд явахгүй гэсэн зорилготой хүмүүсээс авдаг байсан. Эхлээд энэ татвар нь их биш байсан ч дараа нь Жон хаан нь энэ татварын хэмжээг 300 хувь нэмсэн нь нилээн ихэд тооцогдсон. Түүнээс гадна Жон хаан нь энэ татварыг дайн дажингүй үед ч хамаагүй хурааж байсан нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байсан. Энэ татварын бодлого нь эцэстээ Англид Эрх чөлөөний хартыг бий болгох бас нэгэн түлхэц болсон гэж эрдэмтэд үздэг.