"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 4
    2023-04-06T23:54:26+08:00

    Латин хэлний "datum"-ийг бид "өгөгдөл" гэж орчуулан авсан. Тэр нь ч зөв. "Datum" гэж "өгсөн" гэсэн утгатай латин үг. Латин хэл нь эртний Ромын эзэнт гүрний хэл байсан ба тэнд анх орчин үеийн шинжлэх ухааны эх суурь тавигдсан гэж үздэг. Тиймдээ ч Европын ихэнх улс орнууд латин хэлнээс олон нэр томъёонуудыг эх хэл рүүгээ хөрвүүлэн бага зэргийн өөрчлөлт оруулан авцгаасан байдаг. Англиар жишээ нь "data", Италиар "dati", Германаар "daten" гэнэ. Латин хэл одоо эзэнгүй (нас барсан) хэлэнд тооцогддог ч зарим эрдэмтэд энэ хэлээр уншиж болон ярьж чаддаг.

    Өгөгдөл бол түүхий мэдээлэл. Өөрөөр хэлбэл засаж өөрчлөөгүй, үзэл бодол тусгагдаагүй, хувиргаагүй мэдээлэл. Статистик, цаг агаар, санхүүгийн тайлан, түүх, толь бичиг гэх мэт. Тийм учраас өгөгдлийг ашиглан хүмүүс мэдээлэл хийдэг. Өгөгдөл нь мэдээллийн эх сурвалж юм.

    Компьютерийн өгөгдөл мөн дээрхтэй адил ажилладаг. Компьютерийн программууд өгөгдлийг ашигладаг. Өгөгдөл байхгүй бол программ ажиллахгүй. Өгөгдлүүд нь программаасаа тусдаа хадгалагддаг ба түүнийг өгөгдлийн сан гэж нэрлэдэг. Компьютерийн өгөгдөл нь дотоод, гадаад гэсэн хоёр төрөл байна. Дотоод өгөгдөл нь программын салшгүй нэг хэсэг бол гадаад өгөгдөл нь хүний оруулсан мэдээллүүд буюу статистик, цаг агаар, санхүүгийн тайлан, түүх, толь бичиг гэх мэт нь юм. Жишээ нь ebarimt бол компьютерийн программ. Энэ программ өөрийн дотоод өгөгдөлтэй. Дотоод өгөгдөл нь Сангийн яамны дотоод сүлжээнд хадгалагдах ба таны төхөөрөмж интернэтэд холбогдоогүй бол программ ажиллахгүй гэсэн үг. НӨАТ-ын баримт оруулбал тэр нь гадаад өгөгдөл гэж нэмэгдэж орно.

Хариулт үлдээх