Үндэсний аюулгүй байдал гэж юу вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Энэ бол онолын хувьд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхлийн тухай ойлголт биш харин үндэсний онцлог, ёс заншил, уламжлал, хэл, соёл, тусгаар тогтнолын аюулгүй байдал юм. Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бүрдсэн зөвлөл байдаг. Зөвлөлийг Ерөнхийлөгч тэргүүлнэ. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль гэж бий. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэсэн тогтоол бас бий. Хэрэв манай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан бол тэд Засгийн газрын яамдын ажлыг өмнөөс нь хийхгүй харин байгуулагдсан гол зорилгодоо төвлөрч ажиллана. Гэхдээ мэдээж ЗГ-т зөвлөмж хүргүүлнэ (гэхдээ чиглэл өгөхгүй). ҮАБЗ зөвхөн зөвлөмж гаргадаг. Гэсэн ч зөвлөмж нь хууль болон батлагдан гарах нь элбэг. Албатай биш ч гэлээ зөвлөмжийг нь ЗГ авч хэрэгжүүлэх нь бүр ч элбэг. Ер нь бол тайван цагт дотогшоо биш гадагшаа хандаж ажилладаг. Өөрөөр хэлбэл гадаад харилцаагаар ихэвчлэн дагнадаг гэсэн үг. Зарим улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэгч нь нэлээд хэдэн хүнээс бүрдсэн байх ба арми, дотоодын цэрэг, тагнуулыг атгасан айхтар эрх мэдэлтэй байдаг бол Монгол улсын хувьд тийм биш юм.