Яагаад зарим хүмүүс огт таргалдаггүй вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
20-р зууны эхэн үеийн Японы Мэйжи эрины өөрчлөлт шинэчлэлийг гардан гүйцэтгэсэн, түүнд оролцсон хоёр том улс төрч (нэрийг нь санахгүй байна) тэрхүү хувьсгалаас өмнө буюу залуу байхдаа ажил хайгаад олоогүй тул өндөр цалинтайг нь бодож сумочин болохоор шийдэцгээжээ. Тэд Оякататай (дэвжээний багш) уулзсан байна. Тэгэхэд Ояката "Та хоёр хэтэрхий их зүйл боддог хүмүүс байна. Их зүйл боддог хүмүүс таргалдаггүй юм. Харин сумочин болох хүмүүс жин их нэмэх шаардлагатай байдаг. Та хоёр яагаад ч таргалахгүй. Тиймээс та хоёрыг авахгүй." гэсэн байна. Их зүйл боддог гэсэн нь үнэн. Тэр хоёр залуу ирээдүйн том улс төрчид учраас их зүйл бодож явдаг байсан нь мэдээж.
Даавар чухал үүрэг гүйцэтгэнэ. Олон янзын даавар бий. Тархинд өлсөх мэдрэмжийг өгдөг даавар байдаг. Бие эрчим хүчээр гачигдах нь гэсэн дохио. Хэрэв тэрхүү дааврын ялгаралт доголдвол (гүйлсэн булчирхай, өндгөвч үрэвсэх эсвэл бүрэн авахуулах гэх мэт шалтгаанаар) хязгааргүй таргалах эсвэл хэт туранхай болж болно (бүр турж үхэж магадгүй), хагас дутуу нойр, стрессээс болж бас доголдоно, биеийн онцлогоос шалтгаалан үгүй ч байж болно. Организм нь эм даавар буюу эстрогенд ямар хариу үзүүлэх нь бас чухал. Эр, эм аль ч хүйсэд байдаг эстроген даавар бага зэрэг нэмэгдэхэд идэмхий болох эсвэл зүгээр шалтгаангүй таргалж магадгүй.
Бага зэргийн идэвхтэй хөдөлгөөн хийхэд өөхөө хурдан шатаадаг хүмүүс байдаг. Тэд зуун метр алхаад л өлсөж цангана. Тэгсэн ч хоолоо алгасах үе гарна (нөхөж идэхгүй нь мэдээж). Энэ нь тухайн хүний бодисын солилцоо хурдан гэсэн үг. Гэхдээ таргалдаггүй хүмүүсийн амьдралын хэв маягийг ажиглавал тэд ерөнхийдөө бага иддэг хүмүүс байдаг. Хоолонд их ач холбогдол өгдөггүй, хоолоо ихэвчлэн үлдээдэг, элдэв төрлийн амттан сонирхдоггүй хүмүүс байдаг.