Цагийг үр дүнтэй өнгөрөөх гэж яг юу вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Минийхээр бол бүтээлч байхыг хэлж байгаа байх. Хүн юм бүтээх хэрэгтэй л биз дээ. Магадгүй бүр бүтээх ёстой ч байх. Гэхдээ тэдгээр нь заавал гарт баригдаж нүдэнд харагдах ёстой биш гэж бодож байна. Өөртөө болон бусдад хэрэгтэй, ашиг тустай зүйл бүтээх тухай. Ерөнхийдөө бид бүгд бүтээлч байдаг. Тухайлбал эрдэмтэд судалгаа хийдэг, багш хичээл заадаг, эмч өвчтөнг эмчилдэг, барилгачид байшин барьдаг, цагдаа иргэдээ хамгаалдаг, цэргүүд хилээ манадаг, компаний захирал ажлын байр бий болгодог, тэр байтугай валютын ченж нар мөнгөний эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлдэг. Сурагчид өөрийнхөө бүтээлч ирээдүйг бэлддэг, бүх төрлийн спорт (кибер спорт ч тэр) эдийн засгийг идэвхжүүлж байдаг. Ажил хийх, суралцахаас бусад үйл ажиллааг цагийг хий дэмий өнгөрөөх явдал гэж бодох нь өрөөсгөл ойлголт.
Гэхдээ хувь хүн, байгууллага өөрсдийнхөөрөө тайлбарлан дүрэмдэж болно. Ингэх нь үр дүнгүй, тэгэх нь үр дүнтэй гэх мэт. Үр дүн гэж юу юм? Мэдээж бүтээл. Үргэлж хэрэглэгч байж болохгүй биз дээ. Унтаж, идэж, зугаацаад л байвал бүгд дампуурна. Мал маллаж, байшин барьж, ногоо тарих хүнгүй болно. Тэгээд турж үхцгээнэ. Тийм болохоор цагийг үр дүнтэй өнгөрөөх гэдэг бол ажил амралтаа зохицуулна гэсэн үг. Сурна, ажиллана, зугаацана. Хослуулах, хэмжээг нь тааруулах юм. Хэрэв бүх хүмүүс зөвхөн сурдаг, ажилладаг болчихвол амьдрал утга учраа алдана. Том зургаараа бол амьдрал хөдөлмөр дээр тогтдог. Гэхдээ яаж гэж бид хөдөлмөрлөдөг вэ гэвэл ойлгомжтой болно. Бид хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхийг хүсдэг учир ажил хийдэг. Тэгэхээр үнэндээ амьдрал хөдөлмөр дээр гэхээсээ илүү үр шим дээр нь тогтдог. Үр шим байдаггүй бол хэн ч ажил хийхгүй. Энэ тохиолдолд зодуулж жанчуулж байж ажил хийх болно. Үр шим нь зодуулахгүй байх юм. Тийм болохоор ажил хийж байхдаа амьдрахаа зогсоож болохгүй. Өөрөөр хэлбэл байртай, машинтай, тогтмол орлоготой болчихоод жинхэнээсээ амьдарна аа... гэх биш хэзээд л амьдарч байх хэрэгтэй юм.