"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 3
    2021-12-08T14:46:33+08:00

    Бэлэн болсон шинэ хоолыг тасалгааны температурт 2 цагаас ихгүй хугацаанд хадгалах ёстой. 2 цагаас хэтэрвэл бактер үржинэ.

    Хөргөгчний хөргөх температурыг +4 C-аас ихгүй байлгах хэрэгтэй. 0-4 С гэсэн үг. Тэгэхгүй бол хөргөгчинд байлгаад ч ялгаагүй бактер үржинэ.

    Гэсэн хэдий ч ямар ч хоолыг 0-ээс их градусанд хөргөгчинд 3-аас илүү хоногоор байлгаж болохгүй. Бактер үржинэ.

    Хөргөгч цэвэрхэн байх ёстой. Бохир хөргөгч хоолыг хурдан муутгана. Хонуулах хоолыг бүтээж байхгүй бол бусад муудсан хоолноос халдварлана. Хөргөгчний хаалгыг байнга нээж хаадаг тул дулаан (+25-30 C) агаар орж байдаг. Бактер үржинэ.

    Дээрх зөвлөгөөг баримталбал ямар ч асуудалгүй гэж байна.

    Харин хөлдөөх тухай бол тэс өөр сэдэв болно. Хөлдөөхөд бактерийн үржилт зогсдог. Удаан хөлдөөвөл чанараа алдахаас биш хордлого авах хэмжээнд мууддаггүй.

    Эцэст нь хэлэхэд хоносон хоол огт идэхгүй паранойд байх шаардлагагүй. Шинэ хоол ч бактертай. Зөв хадгалсан хоносон хоолонд бага хэмжээний бактерууд байх боловч хүний бие организм тэднийг ор мөргүй устгаж чаддаг. Хэмжээ нь ихсээд ирэхээр л тэмцэж чадахаа больдог эсвэл ихээхэн хүчин чармайлт гаргаж байж устгадаг байна (бөөлжих, сур харвах, халуурах гэх мэт шинж тэмдэг илэрнэ).

Хариулт үлдээх