Хагарсан толь зүүдлэх ямар утгатай вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Ихэвчлэн эмэгтэйчүүд ингэж зүүдэлдэг. Найз залуу, хамтран амьдрагч, эр нөхөртөө үл итгэх мэдрэмж төрсөн. Өөрийг нь хууран мэхлэх, араар тавих, өөрөөс нь урвах гэж байна гэж бодох. Үүнээс үүдэн сэтгэл санаа нь хямарсан байх.
Дашрамд нэг зүйлийг сануулахад, зүүд ирээдүйг зөгнөхгүй. Эртний Грек, Ромын үед л ирээдүйг урьдчилсан хэлдэг гэдэгт итгэдэг байсан бол өнөө цагт энэ нь батлагдахгүйгээр барахгүй бүх зүүдний шалтгааныг нь тайлбарлаж чадна. Зүүд бол ердөө сэтгэл зүйтэй холбоотой бөгөөд үнэндээ ирээдүйг бус унтахаас өмнөх сэрүүн байх цаг үеийн санаа бодлын тусгал юм.
Тийм болохоор интернэтээс зүүдний тайлал олж унших хэрэггүй. Ашиг олох зорилготой элдэв блогууд сэтгэл санаанд чинь сэв суулгах бөгөөд ингэх нь чамд ямар ч ашиг тус авчрахгүй. Харин өөрийгөө яагаад ийм зүүд зүүдлэх болов гэдгээ олж мэдэх үүднээс судалж болох юм. Гэвч харамсалтай нь тэд чамд зүүдийг чинь тайлбарлаад орхихын оронд сайн, муу зүйл зөгнөн бичиж хий хоосон баярлуулах аль эсвэл чамайг улам бүр түгшүүртэй байдалд оруулахаа мартахгүй.
Зөвхөн эмэгтэйчүүд ийм зүүд зүүдэлдэггүй. Эрэгтэй хүмүүс ч зүүдэлнэ. Ойр дотны хүн нь хүнд өвчтэй бол бас ийм зүүд зүүдлэгдэнэ.