Уулсын өндрийг яаж хэмждэг вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Математик, геометр хосолсон тригонометр бодлогоор. Гэхдээ арга нь төгс биш. Учир нь уулын орой нь доороос тэр бүр харагдаад байдаггүй, илүү намхан хэсгээр халхлагдахаас гадна уул хүртэлх зайг нарийн тодорхойлох боломжгүй. Ялангуяа 1950-иад оноос өмнө GPS болон бусад газар зүй хэмжих технологи хөгжөөгүй, багаж хэрэгсэл үүсээгүй байсан тул далайн түвшингээс газрын гадарга хүртэлх зайг хэмжиж чаддаггүй байв. Орчин үед GPS буюу хиймэл дагуул болон компьютер хосолсон тооцоллоор гаргадаг болсон аж. Хиймэл дагуул хөөргөхөөс өмнө онгоц нисгэн баахан зураг дарж аваад тэднийгээ нийлүүлэн геометрийн бодлого боддог байсан гэх. Эндээс харахад 20-р зууны сүүл хүртэл уулсын өндрийг нь хэмжих нь тийм ч энгийн хялбар даалгавар байгаагүй бололтой.